Олон улсын төмөр замчин залуучуудын чуулга уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Олон улсын төмөр замчин залуучуудын чуулга уулзалт болж байна

Олон улсын төмөр замчин залуучуудын чуулга уулзалт болж байна

Өнөөдөр манай улсад олон улсын төмөр замчин залуучуудын “Төмөр зам ба залуучууд” анхдугаар чуулга уулзалт болж байна.

Энэхүү олон улсын төмөр замчин залуучуудын чуулга уулзалт нь хөрш болон бүс нутгийн орнуудын төмөр замуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаагийн бодит илрэл болж байна.

Олон улсын төмөр замчин залуучуудын энэ удаагийн чуулга уулзалт нь Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын дараахан болж байгаа бас нэгэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж, УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс өсч байгаа энэ цаг үед төмөр замчин залуучууд мэдлэг туршлагаа харилцан солилцож байгаа нь манай төмөр замчин залуучуудын мэргэжил боловсролыг дээшлүүлээд зогсохгүй УБТЗ-ын тээврийн үр ашиг,  хөдөлгөөний аюулгүй байдал, сахилга хариуцлага, хөдөлмөрийн эрүүл ахуй, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд үлэмж тустай арга хэмжээ болно гэж энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага үзэж байна. УБТЗ-ын 15 мянга гаруй ажиллагсдын 60 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуучууд байдаг юм.

Хөрш болон бүс нутгийн орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэхэд залуучуудын оролцоо зүтгэл чухал үүрэгтэй бөгөөд энэхүү чуулга уулзалтаас олон чухал санал, санаачилга дэвшин гарч эдгээр орнуудын харилцаа хамтын ажиллагааг улам баялаг агуулгатай, өргөн дэлгэр болно гэж чуулганд оролцогсод үзэж байна.

Чуулга уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын төмөр замчин залуучууд оролцож байна.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж