Б.Жаргалан: А.Бямбажаргалаас дүн гуйж тавиулаагүй, гүтгэж байна

Б.Жаргалан: А.Бямбажаргалаас дүн гуйж тавиулаагүй, гүтгэж байна

Б.Жаргалан: А.Бямбажаргалаас дүн гуйж тавиулаагүй, гүтгэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2026.04.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "УИХ-ын гишүүн Б.Жаргалан нь МУИС-д суралцаж байхдаа хичээлдээ суудаггүй, дүн гуйж тавиулж байсан" гэх зүйлийг ярьсан юм. Тэгвэл эл асуудалд тэд дараах тайлбар хийв.


УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Энэ хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах эрх үүрэггүй гэдгийг хэлснийхээ төлөө гүтгэж доромжлууллаа.  Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг суралцаж төгссөн нь үнэн.  Гэхдээ би А.Бямбажаргал гэдэг нөхрийн ярьж байгаа шиг тийм үйл явдал болоогүй, би энэ хүнээс дүн гуйгаагүй. Цаашид ийм байдлаар гүтгэж доромжлох байдал газар авах юм бол парламент дахь эрх чөлөөт дуу хоолой үгүй болно гэдэг болгоомжлол байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Сая дэгийн зөрчил явсан, УИХ-ын дарга өөрөө буруутай. Б.Жаргалан гишүүн асуулт асуугаагүй байхад үг хэлүүлж байгаа. Дэгийн тухай хулиар асуусан асуултад хариулах тухай зохицуулалт байгаа. Асуулт асуугаагүй байхад А.Бямбажаргал үг хэлэхдээ парламентад хүндэтгэлтэй хандаагүй дээр гүтгэж байгаа.

Ёс зүй, ёс суртахууны асуудал ярьж байгаа энэ хуулийнхаа үзэл баримтлалын эсрэг авирыг үзүүлж байна. Цаашдаа ингэж явах юм байна.

Орж ирээд хэн нэг нь хөндлөнгөөс өргөдөл гаргаад ”Наад хүн чинь ингэж байсан шүү” гэж хэлээд энэ бол ёс зүйгүй үйлдэл шүү гээд Ёс зүйн хороогоо хуралдуулаад шийдвэр гаргуулаад гишүүн татдаг нөхцөл байдал руугаа шууд орж байна. Энийгээ өөрөө үйлдлээрээ үзүүллээ.

Парламентад эзэн суусан, үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлага харагдаж байна.

Монголын төрд нэг нам төрийн дээр гараад зогсчихсон нь ханшалттай харагдаж байгаа. Хотын дарга Х.Нямбаатар байна. Х.Нямбаатарыг дагасан бүх хүн Х.Нямбаатар болсон. Ерөнхийлөгчийг дагасан бүх хүн Ерөнхийлөгч болж хувирсан байна. Орж ирээд л шууд загнадаг хандлага газар авч байна. Тиймээс энэ хуулийг маш хатуу эсэргүүцэж байгаа.

Монголын парламентын гишүү ёс зүйтэй ажлаа сайн хийх ёстой нь үнэн. Нөгөө талдаа өөрсдийнхөө нөхцөл байдлаар дүгнээд цаашдаа 100, 1000 жил үргэлжлэх парламентын засаглалыг яг өнөөдрийн талцал хуваагдлаараа урж хаях эрх байхгүй.

А.Бямбажаргал хариуцлага хүлээх ёстой, Дэгийн хууль зөрчсөн УИХ-ын дарга С.Бямбацогт хариуцлага хүлээх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бямбажаргал 2026-04-09 103.57.92.47

хөөрхий энэ эм гүтгүүлээд. дүн гуйх яахав байх л асуудал ш дээ уг нь. гомдоод шүүхдэнэ дээ

Avatar

Уншигч 2026-04-09 66.181.160.119

Энэ намынхан бүтэхгүй ээ. Дандаа хуурамч дипломтой, толгой муутай, дүр эсгэж чухал царайлсан баагийнууд.

Avatar

Нэргүй 2026-04-09 202.70.38.97

Ямар их хэрүүл хийдэг юм бэ болиоч ээ

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.166.134

Ер нь ингэж дүн гуйж сургууль төгссөн хүмүүсийг олны өмнө ингээд дэлгэж байгаа нь харин шүгэл үлээж байгаа хэрэг гэж бодогдлоо. Зөв одоо сурч байгаа дүн гуйгч зарим нэг оюутанд ингэж сургамж болгох хэрэгтэй. Маш гоё шүү, Бямбажаргал аа. Тэгээд ч дүн гуйж тавиулсан бол багшийнхаа өөдөөс ингэж саахалзаж байгаа нь ичгүүргүй хүний үйлдэл.

Avatar

Үнэн 2026-04-09 124.158.122.50

Харахад хүний дүрс ерөнхийдөө хэлээд өгдөг. Бямбажаргал үнэн л ярина даа. Фортуна яадаг билээ , бид мэднэ.

Avatar

Нэргүй 2026-04-09 202.72.245.178

Багш гуай үгээ ч бодож ярихгүй өөрөө ёс зүйн том асуудал гаргалаа. Үүнийгээ үгээрээ үйлдлээрээ харууллаа.

Avatar

Нэргүй 2026-04-09 202.131.236.138

Багшийнхаа өөдөөс ингэж ярьж байгаа хүн яавч олигтой хүн биш. Эрдэм номыг дээдэлж багшаа хүндэлж явдаг хүн л өөдөө явдөг юм. Арчаагүй оюутан байж. Бямбажаргал багшийг дэмжиж байна. хаана ч дүн гуйгаад явж л байдаг. худлаа цэцэрхэхээ болв УИХ гишүүдээ. ялангуяа ОЭ фракц гэж нэрлэгдсэн залуучууд гэж өөрсдийгөө нэрлэсэн хүн дүрст худлаа оркууд

Avatar

Нэргүй 2026-04-09 103.71.100.167

гэхдээ жаргалан чи хичээл сурлага муутай залхуу цаад натур чинь тийм хүн шүү

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.177.223

АН-ын нөхөд сонгууль ойртож байхад нухацтай юм ярихгүй бол хэцүү болно шүү…

Avatar

Муу сурдаг оюутан байсан 2026-04-09 1.234.117.229

Жаргалан бид хоёр нэг ангийн оюутнууд байсан. Дарга аавтайгаараа бидэнд их л дээрэнгүй ханддаг байсан, үе үе тэр зангаа багш нарт ч гаргадаг байсан, хичээлдээ маш муу, байнга хичээл тасалдаг, үргэлж дүн гуйж явдаг байсныг манай ангийнхан бүгд мэднэ шүү дээ, Бямбажаргал багш харин их шударгаар шууд хэллээ.

Avatar

Eh ni heer alag unaga shiir alag 2026-04-09 66.181.185.81

aab ni gaigui luivarchin baisam.ohin ki oilgomjtoi

Avatar

илгээх 2026-04-09 66.181.166.134

луйварчин дээр нь бас архичин, чуулганы танхимд даль2 гээд бсан биз дээ. “Н.Батбаяраа чи харьж унт. Шал согтуу байна шүү дээ” гэж З.Энхболд хэлж бсныг санаж бна

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.186.247

Бямбажаргал гэдэг нөхөр шиг гүтгээд л УИХ- ын гишүүнээс нь мултлах хууль юм байна

Avatar

Del 2026-04-09 202.55.188.119

жаргалан гишүүн өөрөө гуйгаагүй хүнээр гуйлгасан гэж хэлж байна ойлголлоо

Avatar

Нэргүй 2026-04-09 59.153.112.129

Ббямбажаргал гахай хариуцлага хүлээ

Avatar

Зочин 2026-04-09 103.229.120.26

Жаргаоан өөрөө буруутай. Ябагш руугаамдайраад загнаад байсан Тэгэж харьцаагүй бол багш хь дүн мүн чрихгүй байсан Гишүүд ажлаа хий дан хэрүүл

Avatar

Ардын багш 2026-04-09 103.57.92.186

УХААНТАЙ ЖИНХЭНЭ БАГШ ХҮН ШАВИА МУУ МУУХАЙ БАЙСАН Ч ОЛНЫ ДУНД МУУЛДАГГҮЙ ЮМ ТЭГЭХЭЭР БЯМБАЖАРГАЛД ЯМАР Ч ЁС ЗҮЙ АЛГА

Avatar

Хотын уугуул иргэн 2026-04-09 103.212.119.52

багштайгаа ингэж харьцаж болохгуй. Харваас хичээлдээ тасалдаг, одоо их мэдэгч, бузгай хэрүүлч авгай болчихжээ

Avatar

ха ха ха 2026-04-09 66.181.181.227

Багш хүн ийм юмыг худлаа ярихгүй. Фортуна Батбаярын амаа урчих гэсэн энэ хүүхэн улстөрөөс муу юмыг биш
сайныг нь сурахгүй бол зайлмаар юм.

Avatar

хх 2026-04-09 192.82.66.41

алдаагүй бичээ чээ дүүрэн үг үсгийн алдаа бхын

Avatar

зочин 2026-04-09 66.181.160.108

Монголчууд бие биенээ доромжилноо гэж мөнч үзүүлж өгөх юм аа …Амьдрал ахуйн бэрхшээлдээ түүртээд бие биенээ доромжилж таашаал авдаг юм байх да …

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.188.221

Үнэхээр сурсан шүү санаатай юм бол книжка аа олон нийтэд үзүүлчих 😜

Avatar

зочин 2026-04-09 157.15.6.118

Их хурлын гишүүд дандаа хүн загнадаг биз дээ, өөрсдийгөө хаан гэж бодсон л хүмүүс байдаг шдээ. Жирийн иргэн бас хариу тэдэнд хэлэх нь зөв шдээ

Avatar

Нэргүй 2026-04-09 202.72.243.182

өөр багшаас гуйсан юм уу Бямбажаргалаас биш

Avatar

SADF 2026-04-09 202.21.108.79

Энэ Жаргалан ийм л мулгуу амьтан шдээ

Avatar

Нэргүй 2026-04-09 202.9.46.121

Сурлагын дэвтрээ харуул.

Avatar

Нэргүй 2026-04-09 202.72.243.182

эргүүлэн татах хууль хэрэгтэй шүү дээ хурлаа таслаад байна гэдэг ард түмнээ хүндэтгэхгүй байна гэсэн үги

Avatar

зочин 2026-04-09 66.181.160.108

Эгүүлэн татах хууль хангалттай байгаа .Гол нь нэг эрх мэдэл нөгөө эрхмэдлийнхээ эсрэг хууль санаачлаад явж байгаа нь буруу байхгүй юу даа.. Одоо Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгарлах хууль санаачлах хэрэгтэй ..

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.177.223

Еранхийлөгчөө эрх мэдэлгүй болгосон ПАРЛАМЕНТ-тэй УЛСЫГ өөр ямар улс тоох вэ дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж