“Ногоон автобус”-ны хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

“Ногоон автобус”-ны хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

“Ногоон автобус”-ны хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Тус хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын албан тушаалтан багтжээ. Хэргийг шалгах явцад учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Улмаар шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК уг хохирлыг бүрэн барагдуулжээ.

Мөрдөн шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээг зөрчиж, “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй Daewoo BS106 загварын автобус оруулж ирсэн нь тогтоогдсон. Түүнчлэн нийлүүлсэн автобуснууд нь гэрээнд заасан техникийн шаардлагуудыг хангаагүй байна.

Тухайлбал, гүүшин холбоог хийн нум амортизатортой байхаар захиалсан ч хавтсан нумтайгаар нийлүүлсэн, зорчигчийн хэсгийн халаалтын төхөөрөмжийн тоо дутуу, цонх нь вакуум биш дан шилтэй, дулаан тусгаарлалт хангалтгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Мөн “ad blue” системийг бүрэн суурилуулаагүй, ажиллах боломжгүй байсныг тогтоосон байна. Шинжээчдийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан нь батлагдсан байна.

Одоогоор “Ногоон автобус”-ны гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АТГ ИӨГ Илээд өнгрөөдөг газар болжээ. 2026-04-09 66.181.177.188

шоронд нь шаагаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж