Рональдогийн гэр бүл Италид дасчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Рональдогийн гэр бүл Италид дасчээ

Рональдогийн гэр бүл Италид дасчээ

Хөлбөмбөгчин Крис­тиано Рональдо Италийн Ювентус багт тог­лож эхлээд байгаа билээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ Италид очоод байгаа бөгөөд шинэ орон, хот, ёс заншилд нь дасч эхлээд байгаа аж. Харин Кристиано Рональдо шинэ очсон газартаа худалдаж авсан харшийнхаа урд гэр бүлийнхээ гишүүдтэйгээ ава­хуул­сан зургаа инстагр­рамд тавьсан байна. Зурагныхаа доод талд италиар “Гэр бүлээрээ хар цагаан. Эцсээ хүртэл” гэж тус клубыг дэмжигчид багаа дэмжиж хашгирдаг уриаг бичжээ. Мөн тэд­нийг итали хэв маягт уусч байгааг Италийн нэртэй загвартай зохион бүтээгч­дийн хувцсыг өмсөх болс­ныг зурагнаас нь харж болох аж. Тухайлбал, Крис­тиано Рональдогийн эхнэр Жеоржина Род­ригес инстагррамдаа Верса­чегийн хувцсаар гангарсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж