Google Ирантай холбоотой аккаунтуудыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Google Ирантай холбоотой аккаунтуудыг устгажээ

Google Ирантай холбоотой аккаунтуудыг устгажээ

Google компаниас Ирантай холбоотой хэд хэдэн блог, Youtube сувгуудыг устгасан талаар мэдэгджээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын төрийн мэдлийн 39 Youtube суваг байгааг олж илрүүлсэн бөгөөд бүгдийг нь устгасан гэв. Үүнээс гадна 6 блог, 13 гүүгл аккаунт байсныг устгажээ.

Мягмар гаригт олон нийтийн томоохон сүлжээ компаниуд Facebook, Twitter мөн л Ираны суртал ухуулгын чанартай мэдээ мэдээлэл оруулдаг хэдэн зуун аккаунтыг устгасан тухайгаа мэдэгдсэн юм.

Кибер аюулгүй байдлын компани FireEye Inc (FEYE.O) сүүлийн хэдэн сарын хугацаанд Google компанитай хамтран ажиллаж төрөөс санхүүжилтээ авдаг аккаунтуудыг  илрүүлэн, устгасан гэж Google мэдэгджээ.

FireEye компанийн хэлж байгаагаар эдгээр аккоунтууд нь АНУ, Их Британи,  Латин Америк, Ойрхи Дорнодод чиглэсэн суртал ухуулга явуулдаг аккоунтууд байсан аж.

Google энэхүү мэдэгдлийг хийсний дараа FireEye компанийн хувьцаа 10 хувиар өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS 

T. МЯДАГ 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж