Засгийн газрын хуралдаанаар эмч багш, сувилагч болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Есдүгээр сарын 1-нээс цалин нэмэх бөгөөд төсөвт дарамт учруулахгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс ярьж байгаа.
Засгийн газар ОУВС-тай ярилцаж энэ шийдвэрт хүрсэн бөгөөд, эдийн засгийн нөөц бололцооныхоо хүрээнд ийм арга хэмжээ авч байгаа юм байна. Тодруулбал, 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдад жилд нэг удаа олгох 300 мянган төгрөгийн урамшуулал болох 56.4 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Өнгөрсөн онд төрийн албан хаагчдад мөн 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон.
Харин төсөвт суулгасан дээрх урамшууллын мөнгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болгож байгаа Засгийн газрын хөөрхөн заль гэж болохоор.
Үнэндээ ч 170 мянган төрийн албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөгийн урамшуулал олгож байснаас шаардлагатай хэсгийнхээ цалинг нэмэх нь зөв ч байж мэднэ.
Б.БАТ