Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн гомдол

Хотын дарга асан Э.Бат-Үүл улс төрөөс хөндийрч, гэр хорооллын иргэдтэйгээ хөл нийлүүлсээр хэмээн сүүлийн нэг жил гаруй хугацааг үдэж буй. Тэрбээр гэр хорооллын иргэдийн хөдөлгөөнийг бий болгож, улс төрийн хүрээнд тэмцэгч нэгэн болсон.

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөр улс төрд орж ирэх олон хүмүүсийн сонирхлыг татсан. Түүний нэг нь экс мээр Э.Бат-Үүл. Нөхөн сонгуульд өрсөлдөх горилогчдын тэргүүн эгнээнд түүний нэр явж байсан бөгөөд бие даах уу эсвэл гэсэн таамаг ч гараад байсан юм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд “Нөхөн сонгууль товлон зарлах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” хэмээн гомдол гаргасныг цэц хэлэлцэж, УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Чухам үүнээс шалтгаалан улс төрд орохоор тэмүүлсэн олон хүний горьдлого талаар болж, 2019 оны зургаан сар, цаашлаад 2020 он хүртэл УИХ 75-уулаа байх нөхцөл ч үүсч болохоор болов. Энэ шийдвэр нөхөн сонгуульд горилогчдыг их л гомдоож буй бололтой.  Гэр хороолол хөдөлгөөнийхөн өнөөдөр мэдээлэл хийж, МАН, АН гэсэн олигархиудтай тэмцэж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно, Хэнтийн нөхөн сонгуулийг тэд л будлиуллаа хэмээн Гэр хороолол хөдөлгөөнийхөн ам уралдан ярив. Ингэхдээ Э.Бат-Үүл бидний ард байхгүй, харин бид түүнд бие даан нэр дэвших санал хүргүүлэх гэж байсан чинь МАН, АН-ын нөхөн сонгуулийг хойшлууллаа гэсэн юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж