Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчилж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйгийн урилгаар зохион байгуулагдаж буй уг айлчлал Пүрэв, Баасан гаригт үргэлжилнэ.
Ван И 2019 оны есдүгээр сараас хойш анх удаа Хойд Солонгост айлчилж байна. Харин Ван И, Чой Сон Хуй нар хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Бээжинд уулзсан билээ. Айлчлалын хүрээнд Ван И Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзахаас гадна Ким Жон Унтай хүндэтгэлийн албан уулзалт хийж магадгүй.
Хойд Солонгос, Хятад улсууд сүүлийн үед харилцаа холбоогоо сайжруулахад ихээхэн анхаарч байна. Хоёр улс Covid-19 цар тахлаас хойш тасалдсан байсан галт тэрэг, нислэгийн үйлчилгээгээ саяхнаас эргэн сэргээсэн билээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Хятадад айлчлахаар төлөвлөөд буй. Трамп энэ айлчлалын хүрээнд Ким Жон Унтай уулзаж ч магадгүй гэх таамаг бий.
3,576.26






















































Нэргүй 2026-04-09 103.212.117.139
Монголчууд аа, та нар Оросуудаас ба Хятадуудаас үүрд хараат гэдгээ санагтун! Өмсөж зүүснээ хар л даа, Хятадын гутал, хувцас байгаа биз дээ. Өмнөд Солонгосын ба Японы хувцас, гутлыг бас Хятадад хийдэг.