Канад, Саудын Арабтай дипломат шугамаар харилцаж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Канад, Саудын Арабтай дипломат шугамаар харилцаж байгаа гэв

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр /2018.08.24/ Засгийн газар нь Саудын Арабтай дипломат шугамаар харьцаж байгаа хэмээн мэдэгджээ. Гэхдээ хүний эрхийн төлөөх асуудлаасаа ухрахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

“Бид Саудын Арабтай дипломат харилцаагаа өргөжүүлэх болно. Дэлхийн олон улс оронтой эерэг харилцаатай байх нь хамгаас чухал. Мөн бид Саудын Арабд дэлхийн олон улс орны адил хүний эрхийг хамгаалж байгаа байр сууриа ойлгуулах болно” хэмээн Жастин Трюдо кабинетын уулзалтын үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан ажээ.

Канад болон Саудын Араб улс орнууд хүний эрхийн асуудлаас болж харилцаа холбоо нь хурцдаж байгаа бөгөөд сүүлийн үед Саудын Араб Канадад амьдрах иргэдээ эх орондоо ирэхийг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж