МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг дахин нэг сар хорихоор болжээ | News.MN

МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг дахин нэг сар хорихоор болжээ

МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг дахин нэг сар хорихоор болжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өчигдөр /2018.08.23/ дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Тэгвэл шүүхээс түүнийг дахин нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Н.Энхбаатарыг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-ын зүгээс энэ тухай тодорхой тайлбар хийгээгүй юм. Гэхдээ энэ хэрэгт холбогдуулан тус газрынхан МИАТ-ын хэд хэдэн албан тушаалтныг шалгах шаардлагатай болсон гэх мэдээлэл бас бий. Тэгвэл түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдсан нь энэ юм.

Э.Ариун 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж