Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.04.09/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчир орчимоор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6…-11 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -3…-5 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж