Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.04.08/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газрын тогтоол дээр тариаланчдын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг тусгасан. Би өчигдөр /2026.04.07/ Дархан-Уул аймгийн тариаланчидтай очиж уулзахад гурван асуудлыг хөндөж, яаралтай шийдэж өгөхийг хүссэн.
Нэгдүгээрт, бензин шатахууны асуудал. Хоёрт, төсвийн татаасаар олгож байгаа 130 тэрбум төгрөгийн зээлийг маш шуурхайлах. Гуравт, өнгөрсөн зун нийт нутгаар ган болсонтой холбоотойгоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байдал үүссэн учраас уян хатан хандахыг хүссэн.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан хоёр шийдвэр дээр Засгийн газраас Монголбанкны ерөнхийлөгчид шууд өгөх үүрэггүй. Тийм учраас зөвлөмж гарган, арилжааны банкуудаар дамжин гарч байгаа зээл олголтыг шуурхайлж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон иргэн, аж ахуйн нэгжид уян хатан хандахыг зөвлөж байна. Энэ нь санхүүгийн сахилга бат гэхээсээ илүү байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Ямар ч байсан энэ асуудлуудыг Засгийн газрын тогтоол, албан даалгаварт орууллаа. Үүний араас хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах бодолтой байна. Мөн гантай байгаа газар тариалангийн бүс нутгуудад бороо оруулахаар үүлэнд зориудаар нөлөөлөх ажилд 350 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, БОУАӨЯ руу шилжүүлнэ. Улаанбаатар хотод үүсч буй махны үнийн өсөлттэй холбоотойгоор нийслэлээс бэлдсэн 5000 тонн нөөцийн махны үлдсэн гуравны хоёрыг нь маш зохион байгуулалттайгаар цэгүүдээ нэмэх үүрэг чиглэл өгсөн. Ингэснээр ирэх тав, зургадугаар сар хүртэл махны үнийн асуудал шийдэгдэнэ" гэсэн юм.
3,569.17





















































Холбоотой мэдээ