''Сулик'' хар салхи намжиж эхэллээ | News.MN

"Сулик" хар салхи намжиж эхэллээ

"Сулик" хар салхи намжиж эхэллээ

"Сулик" хар салхи намжиж эхэллээ

‘’Сулик’’ далайн хар салхи Өмнөд Солонгосын төв хэсгийг дайран өнгөрсөн ба хэд хэдэн байшин, зам эвдэрсэн гэж цаг уурын хүрээлэнгээс мэдэгджээ. Өнөөдөр өглөөний 6.00 цаг орчимд тус хар салхи Сөүлээс 140 километрийн зайтай орших Тэжон, Өмнөд Чүнчон мужийг дайран өнгөрч, зүүн хойшоо чиглэлтэй урагшилж байна гэв.

Хар салхины хурд өнгөрсөн шөнийн байдлаар харьцангуй суларч, секундэд 22 метр буюу цагт 79 км байв. Салхины радиус 210 км гэжээ.

Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэнгээс хар салхи нийслэл Сөүлийн өмнөд хэсгийг дайран өнгөрнө гэж таамаглаж байсан хэдий ч дайрсангүй. Орон нутгийн цагаар 11.00 цаг орчимд хар салхи Гангвон мужийг дайран өнгөрсөн байна.

Тус улсын Чежү арал болон Гангвон мужийн далайн эргээр хүчтэй аадар бороо орсны улмаас зам эвдэрч, хэд хэдэн байшин, барилга нурсан гэж мэдээлсэн. Мөн нэг хүн алга болсон хоёр хүн гэмтсэн гэж бүртгэгджээ.

Өнгөрсөн шөнийн 3.33 цагт Пусан боомт хотод  44.5 мм хур тунадас орж 146 айл өрх гэрэл цахилгаангүй болсон гэж албаныхан мэдээлжээ.

Гангвон мужийн зарим хэсгээр 300 мм бороо орно гэж мэдэгдээд байна. Хар салхитай холбоотойгоор улс орон даяар 7800 гаруй сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байна.

эх сурвалж: Koreatimes 

Т. мЯдаг 

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж