Япон сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Япон сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгчтэй боллоо

26 настай Миса Матцушима Япон улсын сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгч боллоо. “Хүүхэд байхын л миний мөрөөдөл байсан” хэмээн Миса Матцушима өчигдөр /2018.08.23/ нисгэгчийн сертификатаа гардан авсны дараагаар нисэх бааз дээр цугласан сэтгүүлчдэд ярьжээ.

Матцушима нь Японы өөрийгөө-хамгаалах хүчинд Үндэсний батлан хамгаалахын академийг төгссөний дараагаар элссэн аж. Тэрбээр анх агаарын тээврийн онгоцны нисгэгч болсноор нисэх зөвшөөрлөө авч байжээ. Хожим нь 2015 онд Японы Батлан хамгаалахын яам эмэгтэй хүнийг сөнөөгч онгоцны нисгэгч болох боломжтой талаар мэдэгдсэн даруйд Матцушима мөрөөдөлдөө хүрэхээр шийдсэн нь биеллээ олсон байна.

Японы өөрийгөө-хамгаалах хүчинд сөнөөгч онгоцны нисгэгч байна гэдэг нэр хүндийн асуудал. Учир нь сөнөөгч онгоцны нисгэгч болохын тулд бие болон сэтгэл зүйг сорьсон хатуу бэлтгэл сургуулилтад гурван жилийн турш хамрагддаг байна. Хурдтай нисэж буй сөнөөгч онгоц чиглэлээ өөрчлөх үед нисгэгч татах хүчийг тэсвэрлэж, агаарт нисэж байх хугацаанд оновчтой шийдвэр гаргах зэрэг чадварыг зааж сургадаг ажээ.

1993 онд Японы Батлан хамгаалах яам эмэгтэйчүүдийг цэргийн алба хаах хоригийг сулласан нь эмэгтэйчүүдэд олон боломж нээгдсэн. Хожим нь Ерөнхий сайд Шинзо Абе-гын санаачилсан ажлын байранд хүйсийн эрх тэгш байдлыг тэнцвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Батлан хамгаалах яам эмэгтэйчүүд сөнөөгч онгоцны нисгэгч болох боломжтой талаар зарласан юм.

эх сурвалж: asahi
г. батмандах

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж