"Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах нэг сарын хугацаатай сургалт явуулна” хэмээн иргэдийг төөрөгдүүлж, мөнгө залилсан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, иргэн Б нь дээрх нэрийдлээр эцэг эх, асран хамгаалагч нарт хандан сургалт зохион байгуулна гэж итгүүлэн, нэр бүхий иргэдээс нийт 6 сая 754 мянган төгрөг авч, залилангийн шинжтэй үйлдэл хийсэн нь шалгалтаар тогтоогджээ. Уг хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
• Сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн хувь хүн, байгууллагын бодит үйл ажиллагааг сайтар нягтлах
• Албан ёсны гэрээ байгуулахгүйгээр төлбөр шилжүүлэхээс татгалзах
• Төлбөр, тооцоотой холбоотой баримт бичгийг нотариатаар баталгаажуулж, иргэдийг аливаа залилангийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхаарууллаа.
3,569.17




















































Нэргүй 2026-04-08 202.9.40.14
тамхныхорыгсудл. тамхны үүрмгтюиухлиод бн.аймрхор. стрстснхүмүүс авч татаад бн гэтл цаанаа н аймр хорбн.
Нэргүй 2026-04-08 103.212.119.203
хонхны баяр гэдэг муухай юмыг бүрмөсөн хориглоочээ!!!! Ялангуяа дунд сургуульд огт хэрэггүй!!!!