Ц.Сандаг-Очир сайд аа, браво

Ц.Сандаг-Очир сайд аа, браво

Ц.Сандаг-Очир сайд аа, браво

Туулын хурдны замын барилгын ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас түр зогсоох шийдвэр гаргасан нь нийслэлчүүдийн талархлыг хүлээгээд байна.

Түгжрэлийг сааруулахын тулд нийслэлийн хэмжээнд хурдны зам барих хэрэгцээ шаардлага тулгарсан нь туйлын үнэн.  Ажил, сургууль эхлэх цаг, баяр наадам дөхөхөд түгжрэл чинээндээ тулж, нийслэлчүүдийн олонхи нь зам дээр хоног төөрүүлэхээс наахнуур болдог.

Судалгаагаар 2024 онд нийслэлчүүдийн түгжрэлд алдсан өртөг нэг жилд 2.9 их наяд төгрөгт хүрч байгаа статистик гарсан нь бий.  Иймээс түгжрэлийг сааруулах дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэхийг олон нийт шаардсаар ирсэн. Энэ ч үүднээс нийслэлээс Туулын хурдны зам барих ажлыг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн ч эсэргүүцэлтэй тулсан билээ.

Хурдны замыг эсэргүүцсэн шалтгаан нь  яагаад заавал Туул гол орчимд барих гээд байна вэ, байгаль экологид үүсэж болзошгүй эрсдэлийг нарийвчлан тооцсон уу, сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгийг сануулж байв.

Нийслэлээс өгсөн мэдээллээр тус төсөл анх батлагдсан трассаасаа өөрчлөгдсөн нь Туул голыг даган орон сууцны хорооллууд олноор баригдсантай холбоотойг учирласан. Иймээс олон судалгааг хийсний үндсэн дээр  одоогийн хувилбар буюу Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөсөн. Энэ нь нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дөрвөн дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс эхлээд бүхий л шаардагдах судалгааг хийж, батлуулсныг мэдэгдэж байв.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгээд хууль зөрчсөн үйлдлүүд байгааг тогтоосноор тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгоод байна. Үүнд, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;

Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгосон байгаа юм.

Энэ бол точвхондоо бүтээн байгуулалтыг хийх шатанд байгаль экологид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд тодорхой ажлууд хийх ёстойг сануулсан хэрэг.

Иймээс нийслэл салбар яамнаас өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлээд ажиллах учиртай.

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн хугацаанд олон ажил хийгдэхэд нэгийг хийх гээд нөгөөг нь сүйтгэсэн жишээ олон бий. Энэ алдааг Туул хурдны зам дээр давтах учиргүй.

Тиймээс ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам хяналтаа тавиад, шаардах ёстой зүйлээ шаардаад, хангуулаад ажиллах нь зүй ёсны ажил хэрэг юм. Нийслэл ч ихэрхэлгүй тунирхалгүй хуулийн хүрээнд төслөө хэрэгжүүлэх нь хойшид гарах олон үр дагавраас сэргийлэх учиртай.

Гол нь энэ бүхэнд талууд цаг алдах учиргүй. Цаг алдах тусам төслийн өртөг өндөр болох эрсдэл бий.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.181.130

Өөрөө ажил хийж үзээгүй, хүнээр ажил хийлгэхгүй хүнд юунд нь байрлах вэ

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.183.117

АМААР НЬ ГАРТАЛ МӨНГӨ ЦУТГАЖДЭЭ

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.90.101

Туулын эрэг дээрхи хэдэн нөхдийн үл хөдлөхийн үнийн төлөө нийслэл хотын бүтээн байгуулалтыг зогсоож болдог л юм байна: Харанхуй мунхаг хар масс байхад юуг бол юу болгож болно.

Avatar

Зочин 2026-04-08 202.131.230.163

Байгаль орчны сайд СандагОчирт баярлалаа. жинхэнэ төрийн шийдвэр. Замаа барина, Экологио хамгаална. нөхөн сэргээнэ ҮҮнээс өөр ямар мэргэн шийд байх юм бэ?

Avatar

ZOCHIN 2026-04-08 59.153.114.118

Balairaad baigaarai Naad zamaa tavin shuu,Xeseg buleg tsoon toonii xumuusiin erx ashigaas xamaaraxgyi shuu.Boloxgyi bol ard tumnii sanal asuulaga yavuulaa.90% xuvin demjin shuu.

Avatar

Зочин 2026-04-08 66.181.181.112

саад хийгч. юугаа мэдэж бүтээн байгуулалтыг зогсоов. тэнэг амьтан

Avatar

Нэргүй 2026-04-08 59.153.112.26

Сандаг-Очир МАН-ын бага хурлын үеэр л туйлбаргүй төрийн ноен нуруугүй нь харагдаж байсан.Олон нийтэд ус агаар мэт чухал хэрэгтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг саатуулах шийдвэр гаргаснаараа мөн л их ажлын саад гэдгээ харуулж байна. Уг нь төрийн сайд чинь улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэж ажилламаар юм. Энэ нөхрийн байж байгаа царай ч дээ ажлын садаа л болотой

Avatar

taarcan taar shyydyi 2026-04-08 103.212.117.59

Xylgaichdaa dabj chadyyl Xyrdni zamaar xylgaigaa xuij baigaad neg l udur yxvel gomdolgyi.

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.161.87

Би нийслэлийн иргэн зам барихыг дэмжиж байгаа миний өмнөөс битгий худлаа бичээрэй

Avatar

иргэн 2026-04-08 103.168.34.176

Erdenebat DorjҮНДСЭН ХУУЛЬ – СОНГОХ ЭРХЭЭ ХАМГААЛЦГААЯ!
10h
·
Tserenbat Jilee Arkhadii
1d
·
Туулын зам 2 жил биш 20 жил баригдана, төсөв нь 2 их наяд биш 20 их наяд болно. Шалтгаан нь ердөөл дайн. Тэд хангалттай хулгайлж зугтана💸

Avatar

Зочин 2026-04-08 59.153.113.23

Уг нь хэрэгтэй л зам, өөр бодит шийдэл байхгүй, даанч дээдсүүд маань энэ төслөөс идэх уух дээрээ тохирч чадахгүй, хуваарилалт нь шог байна аа гээд энэ шинэ сайд мэт нь гох дэгээ тавиад явуулахгүй нь дээ, одоо тэгээд хэдэн тэрбумаа түгжрэлд шатаагаад зогсоцгоож л байхаас

Avatar

хх 2026-04-08 66.181.178.193

Та нар тэр Увс Завхан Ховд гол дээр очих гол ух заа муу цагаачид

Avatar

Нэргүй 2026-04-08 202.9.47.1

Зайлшгүй барих ёстой зам байгаа юм даа. Түр зогсоож болох ч түгжрэлээ шийдьe гэвэл үүнээс өөр гарц байхгүй. Жилийн дараа л амьдрал шаардаад ирнэ тэр үeд үнэ өртөг нь 2 дахин өсчихсөн байна харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэж яасан үнэн үг вэ.

Avatar

хх 2026-04-08 66.181.178.193

Зүгээр л хөдөөнөөс орж ирсэн цагаачид та нар зайл чих

Avatar

Нэргүй 2026-04-08 103.57.95.88

энийг аль муугаар *л

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: НЯМБААТАР ААШТАЙ НЬ ААШТАЙ, ГЭХДЭЭ ТЭР АЖИЛД ГҮРГЭР ЮМ. 2026-04-08 59.153.112.125

Ардын намд хийсэн ажилтай хүн Нямбаатар. Тэр олон дайсантай. Хотын машины дугаарыг хязгаарласнаар машины тоо буурсан. Машины худалдаачдын дургүйг хүргэсэн. ТҮЦүүдийг буулгаснаар багшийн дээдийн өмнөх автобусны буудлаас эхлээд ямар сайхан чөлөөтэй болов. Урт цагаан гэж хархны нүх шиг байрыг буулгаж далд зосоол, дээр нь талбай бий болж. Наадмын стадион, Өргөө театр мэт хотын өмчийг буцааж авсан. Бонд гаргаад Бөөрөлжүүтийн ДЦС-ийг санхүүжүүллээ.Нийслэлийн сонгуульд ялагдсан тул АН түүнд дургүй.

Avatar

Зочин 2026-04-08 103.57.93.221

түгжрээд хэрэлдээд бж бвал таарсан п нүүд МАН бушуухан төрөөс зайл

Avatar

Нэргүй 2026-04-08 202.70.44.46

Энэ замаар яг хэн хаашаа явах ээд байгаа юм бэ? Ядаж буулт гаралтыг нь харсан хүн байна уу? Уулын зам яагаад бөглөрдөгийг мэдэх үү. Яармаг, Зайсан, Маршалын гүүрний уулзваруудаас болж бөглөрдөг юм. Наад Туулын хурдны зам гээд байгаагийн чинь 6 буулт гаралтын ТЭЦ-3, ТЭЦ-4, Сонсголонгийн зам руу бусад нь хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй эзгүй газар байгаа

Avatar

Нэргүй 2026-04-08 43.228.128.168

ямарч үнэн зөв мэдээлэлгүй юм бол худлаа попорч даган баясахаа боль. чи мэдэж байгаа юм бол тайлбарлачих. чдахгүй л дээ. түгжрээд хэн нэгэн хамаарал бүхий хүн чинь түгжрэлд машиндаа үхсэний дараа ойлгох байх л даа

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.191.172

зам хэрэггуй юм бол бугдээрээ машинаас татгалзаад морь ухэр тэрэгээ хологлое.

Avatar

Нэргүй 2026-04-08 103.145.234.19

Ард түмэн минь одоо нөгөө усан цахилгаан станцаа дорвитойхон шиг эсэргүүцээд өгөөрэй.Байгаль нуураа хамгаалъя.Ер нь төр аливаа шийдвэрийг ардуудгүйгээр шийдэж болохгүй.Заавал сошлоор асууж бай.Бид ядуу байх,зам дээр бөглөрөх,Туулын усандаа б**х,машинаа угаах эрхтэй.

Avatar

Зочин 2026-04-08 122.201.23.226

Түгжирэлтэйгээ 00 зогсоод хамаг цагаа зам дээр өнгөрөөгөөд шатахуунд хэдэн тэрбумаар зарцуулаад бөөн стресдээд амар сайхан болно доо. Монголд бүтээн байгуулалт хийх үнэхээр хэцүү жадлан эсэргүүцээд хэн хожсон бэ дэлхийн хөгжлөөс хэдэн арван жил ухарлаа. Бүр 13 жилийн өмнөх төсөл шүү арай чүү бүтээн босгох гэсэн бөөн эх орончид босоод ирсэн. Туулийн бургас хядсан одоо ч хядаад барилга барьж байна үүнийг яагаад зогсоохгүй яасын

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.186.178

Элэнцгийх нь браво байхав дээ!!! Тэртээ тэргүй хийгдэх ёстой ажилын цагийг нь алдуулж хойш татаад төсөвт өртөг нь улам л нэмэгдэнэ дээ ! Энэ зам түгжрэлийг бууруулахад бодитой нөлөөлөх ажилуудын эхлэл болох юм ёстой. Үүнийгээ сайн хийчихвэл дагаад нийслэлд онцгой хэрэгтэй байгаа давхар зам гүүр хийдэг болно . Ард Аюушийн гудамжийг Толгойтын замтай хагас дутуу холбоод өгөхөд л 10, 1 р хороололын замын ачаалал яаж буурч байгааг бид харж байна шүү дээ! Хий хоосон сүрчигнэн хийрхэхээ больцгоо

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.182.173

ЭНЭ НЭГ ШАВАР АРСЛАН ШИГ НӨХӨР БАС Л НЭГ АЖЛЫН САДАА ЮМ БАЙНА ЗАЙЛ ЗАЙЛ

Avatar

Нэргүй 2026-04-08 138.252.29.3

20 жилээс дээш болсон машиныг УБ-д явуулахыг хориглооч

Avatar

Nobshni xylgaichidaar yana 2026-04-08 103.212.117.59

dyyriaml

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.90.101

зөв. бас 30 аас дээш настангуудыг улаанбаатарт амьдрахыг хориглох хэрэгтэй

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Олон санаат оргож чадахгүй. Наад гүүрээ барих хэрэгтэй. 2026-04-08 59.153.112.125

Би сүүлийн 15 жил өдөр бүр Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туулын хөвөөгөөр алхаж байгаа хүн. Уулын зам эхний жилүүдэд түгжрэлд их нэмэр болсон ч ХААИС-ийн зүүн уулзварт түгжирч эхэлсэн. Зайсангийн шинэ гүүр ашиглалтад орсноор түгжрэл багассан. Маршалын гүүрнээс Туулын араар Зайсангийн гүүр хүртэлх шинэ замаар машинууд зогсохгүй давхидаг. Амьдрал дээр хөндлөн замууд л түгжрэлд сайн нөлөөтэй байгаа юм. Тиймээс ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТҮГЖРЭЛД ИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ гэж би бодоод байгаа юм. .

Avatar

зочин 2026-04-08 66.181.166.196

Сайдын сайн гэж юу байх вэ дээ, цаанаасаа л даалгавартай байгаа ш дээ, МАН-ын дээдчүүд энэ төслөөс идэж уух хувь оногдол дээрээ л тохиролцож чадахгүй байна гэсэн үг ш дээ, сайдын хамаарах бүлэглэл, фракцынхан оногдох хувьдаа сэтгэл хангалуун бус байна гээд л ойлгочих, угаасаа тууын хурдны замын энэ трассаас өөрөөр хотыг нэвт гарах коридор одоо байхгүй ш дээ, төмөр зам дагасан коридорыг суллаад авах гэхээр өгөр иванууд нь тэгнээд хэвтчихсэн, кк

Avatar

Нэргүй 2026-04-08 103.10.22.137

Ажилыг нь явуулаад өгөөч плс түгжирч байхад бүү түгжилд

Avatar

Нэргүй 2026-04-08 202.55.188.33

нян баогын их наядын хулгай энэ хүрээд зогсохгүй бол эдийн засаг дийлэхгүй энэ доор гэхэд намын троллууд хөлснийхэн бичээд л байна хорооны ажилгүй хүүхнүүд байх

Avatar

Нэргүй 2026-04-08 192.82.92.140

Ихэнх нь дэмжиж байгаа төсөл. Ажил хийлгэ. Шантаачид.

Avatar

Кк 2026-04-08 202.21.107.12

янз бүрийн юм барьж лай болж яах гээд байгаа юм бэ!?!?юу ч битгий бүтээн байгуул …энэ байдлаараа л байцгаая…Туул голтой гоо богд уултайшаа бурханаа шүтээд, түрийвчээ саранд даллаад, сайхан ховоо базаад, юм хийж баялаг бүтээж байгаа нэг хэсгийгээ энд тэндээс нь хэмлэж идэцгээгээд гоё л амьдарч байжийж замын бөглөрөл энэ тэр бууруулна гэж юу хуцалдаад байгаа юм…ийм бүтээн байгуулалт хийх юм бол талбай дээр жагсаж, өлсөглөн зарлаж үхэн үхтлээ тэмцэнэ шүү новшнуудаа!!

Avatar

Зочин 2026-04-08 103.229.123.106

түр гэдэг чинь заль чоно борооноор мартуулаад хий гэсэн үг шүү

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.186.178

хийхгүй яадаг юм түр боловч зогсоодог хорон санаатангууд дараа нь тэр замаар маасайлдаад яаж давхиж явах бол доо

Avatar

Del 2026-04-08 202.55.188.92

ажлын хийлгээч Улаанбаатар хотын иргэдээс санал авах хэрэгтэй ихэнх нь дэмжинэ шүү дээ

Avatar

Нэргүй 2026-04-08 103.212.119.250

Зээлсэн мөнгөнөөсөө Нянгар ноён баахан хусаад татвар төлөгчид төлөх гэж бүсээ чангална яг л 200 н жилийн өмнө ноёдуудын хятад пүүсэнд тавьсан өрийг ардууд нь төлөөд гуйлагчин болдог шиг

Avatar

хх 2026-04-08 66.181.178.193

Бүр зогсоо хийлгэвэл Нямбаатраас өөр хүнээр хийлгэ

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.88.211

битгий х** өмхий ацаа

Avatar

Наа 2026-04-08 66.181.178.193

Нямбаатрын хошногыг долоогоод хол яваарай чи. Аягүй бол бас Хэнтийнх. Ирсэн замаараа зайл

Avatar

Нэргүй 2026-04-08 59.153.114.140

Ажлыг саатуулах нь хэрэгтэй юм Туулын хажуугаар зам таьж болохгүй гээд Чингэлтэй Богд уулын оройгоор тавих юмуу Өөр зам тавих газар байхгүй байхад тэгээд түгжрээд байхыг хүсдэг эргүү тэнэгүүд нь цөөхөн боловч чанга орилддог юм бэ Энэ замыг тавих нь зөв Өөр гарц байхгүй байхад яагаад тэнэгтээд тэнэгүүдийг дэмждэг сайд вэ

Avatar

Zochin 2026-04-08 103.212.162.133

Бүр зогсоох ёстой. УБ-ын хотынэ унаган иргэд, нийслэлчүүд чимээгүй байж, эс үйлдэхүйгээрээ дэмжихгүй шүү.

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.184.223

1/ Хурдны зам гэж хүн амын 2 том бөөгнөрлийг богино хугацаанд холбох зам. Жишээ нь Москва-Петербург, Берлин-Мюнхен, Бээжин-Хөх хот гэх мэт. Тэрнээс биш Баянзүрх-22-ийн товчоог хурдны замаар холбоод хотын түгжрэл түй ч буурахгүй. 2/ Туул гол УБ-ын цорын ганц эх үүсвэр. Усаараа тоглож болохгүй. УБ-т өөр ногоон байгууламж үлдээгүй. 3/ Төсөв хэт их. 4/ Хятадын өрийн хавх. 5/ Олон хуулийг илт зөрчсөн. БО-ны дүгнэлтүүд дээр хуурамч гарын үсгүүдтэй. Усны үнэлгээ байхгүй. 5/ 500 тэрбумыг урьдчилан төлсө

Avatar

zailyyl 2026-04-08 103.212.117.59

tygjij mangarlaad mungu tsoxino,axiad Nyraalt

Avatar

Монгол хүү 2026-04-08 64.119.29.63

САНДАГ ОЧИР САЙД ТҮР ХААЛАА ГЭЖ ХҮМҮҮСИЙН ТЭМЦЛИЙГ СААРМАГЖУУЛЖ БАЙГААД ЗӨВШӨӨРӨХ ГЭЭД Л НОХОЙТООД БАЙХ ШИГ БАЙНА ДАА!!!
ИЙМД БАЙГАЛ ОРЧИН, УУР АМЬСГАЛ, ХҮМҮҮСИЙН ДЭЭДЭЛДЭГ ЧАНДМАНЬ ЭРДЭНИЙН ДЭЭР ХОГ ШОРОО БОЛСОН БААХАН ТӨМӨР БЕТОН ХИЙЖ 32 КМ ГАЗАРТ ХААЖ АЛТАН НАР, МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙГ НЬ ХААЖ БАЙНГИЙН ТЕХНИКИЙН ДУУ ЧИМЭЭ, ХОГ, ТООС ШОРОО ГОЛЫН ГОЛЬДРОЛООР НЭГ БОЛЖ УРСАХ УСНЫ ЧИМЭЭ УГИЙН ТУНГАЛАХ БАЙДЛЫГ НЬ ҮГҮЙ ХИЙХ БАЙХ ДАА ГЭЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ… УС БОЛ МАШ АМЬД, ДЭЭД ОЮУН УХААНТАЙ ШҮҮ…

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.59

Монголчуудад бүтээн байгуулалт хэрэггүй. Мега төсөл ч хэрэггүй. Монголчуудад хэрүүл тэмцэл, өлсгөлөн, талцал, засгийнгазрыг ойр ойрхон солж байх нь л хэрэгтэй. Нямбаатарыг огцруул учир ажил ажил гээд солироод байдаг нь ихэнх иргэдийн дургүйг хүргээд байдаг юм. Олноосоо онцгойрох гэсэн түүний үйлдэл таалагдахгүй байна.

Avatar

БҮРМӨСӨН ЗОГСОО !!!! 2026-04-08 66.181.181.227

ЮУН ТҮР ГЭЖ , БҮРМӨСӨН ЗОГСОО !!!!

Avatar

Төлөө 2026-04-08 202.70.43.34

Зам бариулаагүйнхээ төлөө СА(A)ЙД / SAD боловооо хөөрхий…….

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.181.227

ЭНЭ ИХ ӨРӨНД ОРУУЛСАН, УНДНЫ ЦЭВЭР УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ СҮЙТГЭСЭН х*******н ТӨСЛИЙГ БҮРМӨСӨН ЗОГСОО !!!
ХУРДНЫ ЗАМЫГ ӨӨР ГАЗРААР ТАВИХ ҮААРДЛАГАТАЙ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж