Засгийн газрын өнөөдрийн /2026.04.08/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулав.
Шадар сайд Н.Номтойбаяр:
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд найман асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Ойрх Дорнодод үүсэж байгаа асуудалтай холбоотойгоор Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлөх нөлөөлөл их байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үүссэн асуудалтай холбоотойгоор болзошгүй эрсдэлийн мэдээлэл өгсөн. Үүнтэй уялдуулаад Засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хохирол багатай энэхүү хямралыг даван туулна. Ерөнхий сайд Н.Учралын зүгээс аливаа асуудлыг шийдэхдээ шалтаг тоочих бус, шийдэл эрэлхийлж түргэн шуурхай ажиллах зарчим барьж байгаа. Энэ хүрээнд нэн тэргүүнд хувийн хэвшлээ бүхий л боломжоор дэмжинэ. Төрийн зүгээс шат дараатай хийгддэг олон шалгалтыг цуцалж, хувийн хэвшлийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар болсон.
Улсын нөөцөөс гаргаж байгаа 5.3 тэрбум төгрөгийг болзошгүй хямралд бэлэн байдлыг хангах хүрээнд тоног төхөөрөмж бэлдэнэ. Үүн дотроо, хүнд машин механизм, автомашин зэрэг зайлшгүй хэрэгцээтэй байдаг техник хэрэгслийн бэлэн байдлыг хангана.
Хямралт байдалтай уялдуулаад нөөцөд байгаа тоног төхөөрөмжөөс гадна бодлогын арга хэмжээг авч, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж, нөөц бүрдүүлэх, эргэлтэд оруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд шат дараатай арга хэмжээ авна.
Урьдчилсан байдлаар 8 жилийн хугацаанд төсвийн төслийнхөө хөрөнгө оруулалтын нөхнө гэсэн тооцоо гарсан.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ төр хэрэгжүүлнэ гэв.
Салбарын хяналт шалгалтын нийт 31 чиглэлийг 11 яам, 3 агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлж, улсын хэмжээнд нийт 1713 улсын байцаагч 112 хууль, 3600 гаруй дүрэм, журам, 4500 гаруй стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
2024, 2025 онд хийгдсэн шалгалтуудаас харвал нэг байгууллагад жилд 30 гаруй удаа очиж шалгажээ.
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.
Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.
Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав.
Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гаригт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.
Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолжээ.
“Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно. Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна” гэж сайд Г.Дамдинням хэллээ.
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд улсын нөөцөөс нэн шаардлагатай бараа, материал болон аймаг, нийслэл дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн олгох, тэдгээрийг тээвэрлэн хүргэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Улсын хэмжээнд 2026 он гарсаар нийт 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 63 хүн амь насаа алдаж, 61 хүн гэмтжээ. Байгаль, цаг уур, улирлын онцлог, шинж чанартай холбоотой хаврын улиралд шар усны үер, ой хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурганд өртөж, иргэд, аж ахуй нэгж байгууллага амь, нас эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй өндөр байдаг.
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул ой, хээрийн гал түймэр зэрэг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна.
3,569.17





















































Зочин 2026-04-08 66.181.187.243
Хувийн хэвшолэ дэмжинэ гээд яриад бхын ХУДын Мишээлийн нэг цэгт 3 сарын 27нд солиулах гэж өгсөн гэрчигээг 14хонож бхад гаргаж өгөхгүй залгахаар утасаа авахгүы хүнд сурталдаад бдаг Баточир гэж ямар нөхөр бнаа энэ доод албан тушаалтнуудаа ажлыг нь түргэн шуурхай хийлгэмээр бна хүндрэлтэй бна шүү ЕСайдаа
Зочин 2026-04-08 202.9.47.101
Үнэхээр харамсалтай байгаа юм шүү. Эрүүгийн элement, oлигархын хүүхэд ард түмэнд хайр зарлаад эхэллээ. Хөрөнгөтнүүд хэзээ ч ард түмнийг боддоггүйээ гэж
Татвар 2026-04-08 202.9.46.181
Үх, муу а******н!
Нэргүй 2026-04-08 103.57.94.115
өнөөдөр цагдаа зогсоов. ард гарч харчихаад улсын дугаар бүдэг байна 100к торгоно гэнэ ээ энэ замын торгуулиа цөөлөөч ээ цагдаа нар торгохын төлөө улайрсан байна
сонгогч 2026-04-08 202.9.46.120
Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтанд хятадаас бусад орны компанийг сонгомоор байна шүү……………
Нэргүй 2026-04-08 202.9.46.194
Төрөөс хийсэн ажлынхаа мөнгийг авч чадаагүй байгаа компаниудын мөнгийг өгөх хэрэгтэй.
зочин 2026-04-08 66.181.183.104
Зөв.Кронагаас хойш хувийн хэвшлүүдийг татвар торгууль нэрээр сөхрүүлж гүйцсэн. Шударга сайн үйлс эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна
х****а 2026-04-08 202.9.46.109
Та нар урьд нь яагаад дэмжээгүй юм бэ, хямралаар далимдуулж сонгуулийн популизм хийдэг байна шүү, өмхий хулгайчууд ийм л таг өмхий санаатай тул харанхуй ард массын тархийг боокдож угааж чадаад байгаа шд..
Нэргүй 2026-04-08 103.212.116.135
нямбаатардаа наад үгээ дахин дахин хэл хамаг газар хэлтэсийн тамга хурааж аваад түгжчихсэн хувийн хэвшилийн хамаг гацсан байна
asfd 2026-04-08 202.126.90.37
zov
зочин 2026-04-08 66.181.160.108
За МАК ч тасрах нээээ
иргэн 2026-04-08 202.126.90.129
20 жил хувьд ажиллаж өна тусгай зөвшөөрөл сунгах гэж 1 жил хүлээж 8 удаа шалгалт оруулж байж сунгаж бна дунд гарын түшмэлтэй хэрэлдсэнээс болоод төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтууд оруулж өндөр хэмжээний торгууль тавих гэж улайрч бгааг зөвтгөх хргагүй юм да ёр н ямарч гомдолсанал хүсэлт гаргаагүй бол 20 жил ажилла бгаа гхзрыг сунгаад яваач улсаас нэгё дэмжлэг авахгүй татвар нд төлөөд явж бгааг зүгээр сунгаад явах хэрэгтэй байдаг шүү өүр дарамттай ажилуулахгүй ажилахаар бөөн торгууль таих юм
Нэргүй 2026-04-08 103.212.119.250
Эрүүгийн элмент өөрийнхөө л юмаа хэлээд бна
Нэргүй 2026-04-08 202.70.43.34
Сандал суудал бялуу хуваасаар 126 маань жаргаж дууслаааа хөөрхий ………….
Нэргүй 2026-04-08 66.181.183.156
Үнэхээр Хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй, Гэхдээ өөрийнхөө компанийг биш. МАК ыг улсаас ч их дэмжлээ өөрсдөө төрд гараад ч их дэмжүүллээ. Одоо бусдыг нь Жинхэнэ ажил хийж байгаагааг нь дэмжиж өг гэж Төрийн албан хаагчиддаа тушаа даа