Барилгачдын баяр Мишээл 2018 эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Барилгачдын баяр Мишээл 2018 эхэллээ

Барилгачдын баяр Мишээл 2018 эхэллээ

Монголын хамгийн том барилгын материалын их дэлгүүр болох Мишээлд барилгачдын баярын өдрийн онцгой хямдралтай, бэлэгтэй худалдаа өнөөдрөөс эхэллээ. Урамшуулалт хугацаанд та 100 гаруй тусгайлан зассан үзэсгэлэнгийн павильоноос 1,000 гаруй брэндийг 5-60% хүртэлх хямдралтай үнээр авах боломжтой.

Барилгатай холбоотой олон улсын нэртэй брэндүүд манай дэлгүүрт төвлөрсөн бөгөөд энэ удаад гурван брэндийг танилцуулж байна.

JOMOO брэнд нь 1989 онд үүсгэн байгуулагдаж өдгөө дэлхий дахинд 8,500 ажилтантай, 400 гаруй загварын патентын эзэмшигч болж дэлхийн 200 гаруй улс оронд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг компани юм. Байгаль дэлхийд ээлтэй технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ бусад ижил төрлийн ариун цэврийн тоноглол үйлдвэрлэгчдээс ялгардаг байна. 2017 оны мэдээллээр Дэлхийн ариун цэврийн тоноглол үйлдвэрлэлээрээ №2-д орсон байна.

Оросын холбооны улсын TOREX брэндийн ган хаалга нь Монголд байгаа хамгийн бат бөх, чанартай хаалга бөгөөд Европын холбооны улс орнууд болон хүйтэн уур амьсгалтай улс орнуудын тэргүүн сонголт юм. Дуу чимээ, нарийн тоос үл нэвтрүүлэх, мөн гадны халдлагад хамгийн тэсвэртэй хаалга гэдгээрээ Европын холбооны улс орнуудад танигдсан брэнд юм.

OPPLE брэнд нь хамгийн бага цахилгаан эрчим хүч ашиглаж хамгийн тод асдаг гэрэл гэдгээрээ дэлхийд танигдсан брэнд юм. Байгалийн өнгө, тасалгааны өнгө, гэрлийн өнгө зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн судалсны үндсэн дээр гэрэл бүр өөр өөрийн онцлог давуу талтай. Таны гал тогооны өрөө, жижиг өрөө, том өрөө зэргээс хамаарч харилцан адилгүй гэрлийн сонголттой учир мэргэжлийн худалдааны зөвлөхөөс та зөвлөгөө аваарай.

Мишээл барилгын их дэлгүүр

Утас: 7000-5252

Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Мишээл цогцолбор, Мишээл барилгын их дэлгүүр

FB хаяг: https://www.facebook.com/MisheelConstructionMegaMall/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж