АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрчээ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрчээ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид хоёр орны дунд хурцадмал байдалд буй худалдааны асуудлаар Вашингтонд хэлэлцсэн байна.

БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Шоувен хоёр орны худалдааны асуудалд ‘’тодорхой, үр дүнтэй тохиролцоо’’ хийсэн гэж өнөөдөр /2018.08.24/ мэдэгдлээ.

Хэлэлцээрт АНУ-ын Гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга Давид Малпасс тэргүүтэй төлөөлөгчид, Хятадын талаас Худалдааны дэд дэд сайд Ван Шоувен нар оролцсон гэжээ.

Хоёр өдрийн хурлаар талууд худалдааны асуудлыг шийдэхийн тулд тодорхой алхмууд хийхээр зөвшилцсөн гэв.

Одоогоор АНУ БНХАУ-аас импортолж буй 50 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ 25 хувийн татвар ногдуулж нэмэгдүүлээд байна. БНХАУ-аас мөн тооны татварыг авч хэрэгжүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: Tass 

Т. мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж