Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээл гадаад худалдааг эрчимжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээл гадаад худалдааг эрчимжүүлж байна

Тайванийн Эксим банкны Санхүүжилтийн зээлийн асуудлаарх уулзалт, хуралдааны үеэр

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Худалдаа, хөгжлийн банк, Хас банк, Хөгжлийн банкны төлөөллийг урьж, уулзалт зохион байгуулан, Тайвань-Монголын хооронд хийгдэж буй гадаад худалдааны хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хүргэхийн зэрэгцээ арилжааны банкуудын зүгээс Тайванийн Эксим банкнаас олгож буй санхүүжилтийн зээлийг олон нийтэд таниулан сурталчилж буйд талархал илэрхийлэв.

Энэ удаагийн  хурлын үеэр тус Төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ: “Тайванийн Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын байдлаар Тайваниас Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 7,325,483 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,136,991 ам.доллараар буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү тоон үзүүлэлт нь 2000 онд хоёр талын гадаад худалдааны нийт эргэлт хамгийн өндөр үзүүлэлттэй байсан 7,867,039 ам.долларт дөхөж очсон байна. Тайваниас монголчууд гол төлөв электрон бараа, техник тоног төхөөрөмж импортолсон байна.(https://cus93.trade.gov.tw/FSCE000F/FSCE000F

Тус төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч Жой Янь нь тус төлөөлөгчийн газраас өөрийн цахим хуудаснаа нэмж байршуулсан монгол хэл дээрх “Эдийн засаг, бизнес” булангийн тухай дахин танилцуулга мэдээлэл хүргэсэн төдийгүй /төлөөлөгчийн газрын цахим хуудас: https://www.roc-taiwan.org/mn/post/3325.html/ цаашид зээлийн шугамын гэрээ бүхий арилжааны банкууд тус зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг эрчимжүүлэх, Тайванийн Эксим банкнаас олгож буй 20 сая ам.долларын санхүүжилтийн зээлийг олон нийтэд таниулан сурталчлахыг хүсэв.

Үүнээс гадна энэ онд МҮХАҮТ-аас есдүгээр сарын 6-наас 9-ны өдрийн хооронд зохион байгуулах “Улаанбаатар түншлэл-2018” намрын олон улсын үзэсгэлэнгийн үеэр Тайваниас 10 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж оролцох тул зээлийн шугамын гэрээ бүхий арилжааны банкуудаас өөрийн харилцагчидтай холбоо тогтоож өгөхийг хүсэв.

Монгол Улсын дотоодын эдийн засаг сэргэж, эдийн засгийн эерэг өсөлт гарч тул хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын зүгээс  өөрийн цахим хуудаснаа “Эдийн засаг, бизнес” болон “Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээл” зэрэг монгол хэл дээрх цахим булангуудыг нэмж байршуулан, МУ-ын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүжилттэй холбоотой цогц мэдээллийн үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна. Энэхүү цогц мэдээллийн үйлчилгээнд Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлийн шугамын гэрээ бүхий арилжааны 6 банктай холбоо барих мэдээллээс гадна барьцаа хөрөнгө дутмаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулан Зээлийн батлан даалтын сангийн тухай мэдээллийг багтаасан болно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж