УИХ-ын түвшинд энэ өдрүүдэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг төслийг баталбал парламентын насжилт богиносож Засгийн газар шигээ ойр, ойрхон солигддог, тогтворгүй болно гэдэг асуудал хөндөгдөж байгаа бол харин ч дархлаатай болно гэдэг байр суурьтай гишүүд ч бий. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд дараах зохицуулалт тусгасан.
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.
Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын байр суурийг онцоллоо.
Ч.Лодойсамбуу
УИХ-ын гишүүн
-Сүүлдээ Ардын намынхнаасаа гуйя даа. Та нар хоорондоо маргалдаж, тэмцэлдэж, санал зөрж, нэгнээсээ өс хонзон авч болно. Ах нь дүүгээ ороолгож болно. Гэхдээ Монголын төрийг битгий ашиглаад байгаач ээ. Парламентын ардчиллаа хайрлаач ээ. Ерөнхийлөгчийг бол ойлгож байна, сахилга хариуцлага байнга ярьдаг. Гэхдээ хууль санаачлагчид нь төслийг боловсруулахдаа ингэж завааруулаад байдаг юм уу, эсхүл Монголд парламентын засаглал тохирохгүй гэж хэлээд байдаг юм уу. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхимд орж ирээд “Би бол парламентынхаа ардчиллын төлөө байсаар байгаад явна аа” гэж хэлж байсан.
Одоо энэ залуучуудынх нь боловсруулсан хууль, хадгалж авч үлдэх гээд байгаа заалт нь Монголд парламентыг байхгүй болгох гэж байгаа, парламентын гишүүн гэдэг ойлголтыг байхгүй болгох гэж байгаа.
Урдуур нь ёс зүй гэдэг баг зүүлгэж байгаа. З.Нарантуяа-Нара гишүүний үг үйлдлээр бамбай хийж байгаа. Нара Нараагаараа л байна. Яг үнэндээ ИЗНН-д саналаа өгсөн 8 хувийн сонгогчдын санал парламентад Наратай баймаар л байгаа шүү дээ. Тэдний буруу юм уу, ёс зүйгүй гэж хэлэх юм уу. Би бол ёс зүйгүй үйлдэл гэж хэлэхгүй. Энэ бол ёс суртахуунгүй үйлдэл. Ёс зүйгүй үйлдэл гэдэг хууль дүрэм дээр байхыг хэлнэ. Хэн нэгнийг гүтгэсэн бол Монгол Улс хуультай, шүүхэд өгөөд болоо. Гэтэл одоо тэрүүгээр далимдуулаад баахан хөөсрүүлж байгаад гишүүд болохоо болилоо, жаахан ташуурдъя, олон нийт алга ташаад, шаардаад эхлэнгүүт сонгогчдоосоо айсандаа батлаад явна гэдэг ийм хөөрхөн төлөвлөгөө гаргасан юм шиг байгаа юм. Парламентад парламентын засаглалаа хайрладаг, өнөө маргаашаа боддог гишүүд олон байгаа. Бид ёс зүйтэй байж, хариуцсан ажлаа хийх ёстой, хуралдаа суух ёстой, саналаа ухамсартайгаар өгөх ёстой гэдэг асуудлаа УИХ- ын даргын дэргэдэх зөвлөл дээр ярьж байгаад УИХ -ын гишүүд нь өөрсдөө энэ асуудлыг өргөн барьчихъя.
Парламентыг цоолж өс хонзонгоо авах гэж байгаа санаархлыг зогсоох хэрэгтэй. Энэ төслийг татаж авах хэрэгтэй.
Надаар хэлүүлтгүй энэ хуульчид маш сайн мэдэж байгаа. Сөрөг үр дагаварыг нь асуухаар хариулахгүй байна шүү дээ. Яагаад хариулахгүй байна гэхээр мэдээд байгаа. Ард нь яг ийм асуудал үүснэ гэдгийг мэдээд байгаа байхгүй юу. Гэхдээ тэр нь хамаагүй гээд байгаа. Өнөөдөртөө бид нар энэ танхимд байгаа хэдэн хүнийг байранд нь аваачиж тавъя гэдэг өш хонзонгийн сэдэл явж байгаа байхгүй юу. Энэ үйлдэлд нь хохирч үлдэх Монголын төр парламентын засаглал хайран байна.
Д.Батлут
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголчууд төр минь сайн сайхан байх болтугай гэж залбирдаг ард түмэн. Тэр утгаараа Монгол Улсын төр сайн сайхан зүйлээр дүүрэн байх ёстой, сайн хүмүүс ажилладаг байх ёстой гэж иргэд үздэг. Буруу хазгай харилцаа хандлага гаргахаас эхлээд хулгай зэлгий, авлигын хэрэгт холбогдох асуудал гаргахгүй байх ёстой. Тэр утгаараа энэ хууль батлагдсанаар олон зүйлээс урьдчилан сэргийлэх боломжийг гишүүдэд олгоно. Гишүүдийг хамгаалсан хууль болно гэж харж байна.
Манайхан янз янзаар мушгиж тайлбарлаад байгаа. Парламентын дархлааг алдагдуулах гээд байна гэж, үгүй шүү.
Харин ч парламентыг илүү дархлаатай байх боломжийг бүрдүүлж өгч байгаа.
УИХ-ын гишүүд янз бүрийн асуудалд орооцолдох юм бол ийм хариуцлага байдаг юм шүү гэдгийг ойлгуулж өгч байгаа зүйл гэж харж байгаа. Яг үнэндээ УИХ -ын гишүүн бүрэн эрхтэй гээд бүрэн эрхийнхээ ард нуугдсан байдлаар асуудалд ханддаг. Аливаа зүйл дээр хаалттай байдаг, аливаа зүйлийг өөрийнхөөрөө шийддэг гэдэг ч юм уу янз бүрийн хэл ам зөндөө л гарч байна. Энэ бүхэнд цэг тавьсан,Үндсэн хуульд заасан тодорхой залатыг амилуулсан хуулийн төсөл болсон гэж харж байгаа.
Г.ХОРОЛ
3,569.17


















































Нэргүй 2026-04-08 122.201.31.69
30 жил энэ байдлаар явлаа болохгүй байгааг бүгд зөвшөөрсөн, УИХ-д дээд шүүхээр авилга авсан гээд ял өгчихсөн ялтан хүртэл сууж бна. тал нь шалгагдаж байна. одоо ямарч хамаагүй нэг өөрчилж үзий энэнээс доошлох гэж юу байхав дээ, ероолдоо тулсан байна.
d 2026-04-08 66.181.184.205
Энэ үе үеийн Ерөнхийлөгч гэж хөгийн юмнууд байна. Бүх юманд оролцож, хаан болох гэсэн далд санаатай. Яаралтай бүрэн эрхийг нь эрс багасгаж, парламентаас сонгогддог болгох хэрэгтэй.
Нэргүй 2026-04-08 192.82.66.41
лодой ухаантай ханджээ
Нэргүй 2026-04-08 66.181.191.172
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!
Нэргүй 2026-04-08 66.181.190.166
ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ГАРТАА ОРУУЛАХ ГЭСЭН ХҮҮРЭНСҮГИЙГ ТОЙРОН ХҮРЭЭЛСЭН МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН НАМЫН АВИЛГАЧ БҮЛЭГЛЭЛИЙН ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЛИЙГ БАРЬЦААЛАХ, ЭРХЭНДЭЭ ОРУУЛАХ ГЭСЭН ГЭМТ ҮЙЛДЭЛ… АВИЛГАЧДЫН ЭРХ МЭДЭЛ УИХ-Д ШУРГАЛСАН, АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛААР ХУДАЛДСАН АВИЛГАЧ ГИШҮҮДИЙГ ГАР ХӨЛӨӨ БОЛГОН АШИГЛАЖ БАНЙА
Нэргүй 2026-04-08 66.181.190.166
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ОНОЛ МЭДЭХГҮЙ ОРК ТРОЛЛУУД ТЭНЭГИЙН ДУУГҮЙ НЬ СҮРТЭЙ ШҮҮ…
Суларна.. 2026-04-08 202.9.46.109
Улам л суларна!
Хотын уугуул иргэн 2026-04-08 103.212.119.52
"Парламентын дархлаа" гэх хаана ч байдаггүй хачин юм гаргаж ирээд бусад иргэдээс онцгой давуу эрх эдлэх гээд байгаа юм уу. Бүх амьтад ижил эрхтэй, ганцхан гахай онцгой эрхтэй гэдэг. Монгол улсын Үндсэн хуулинд бүх хүн тэгш эрхтэй гэж заасан бөйгаа. УИХ-ын гишүүнийхээ үүргээ биелүүлээч.
зочин 2026-04-08 66.181.160.108
Гүүэээ зөрүүлээд л Ерөнхийлөгчийг УИХ аасаа сонгодог хууль санаачлаачээ !!!..
ЭГҮҮЛЭН ТАТ Н О В Ш НУ У Д Ы Г 2026-04-08 66.181.181.227
ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
ЛОДОЙСАМУУ АНХААР: ӨНӨӨДӨР МОНГОЛД ХАЙРЛААД БАЙХ ПАРЛАМЕНТ ҮЛДЭЭГҮЙ ШҮҮ !!!
ТА НАР ШИГ ЮМНУУДААС ЗАЛХАЖ БАЙНА !!!!
зочин 2026-04-08 66.181.160.108
Монголд Ерөнхийлөгч бол ямарч хэрэггүй мануухай ..Харин УИХ бол ард түмний өдөр тутмын асуудлыг шийдэж байдаг газар
Нэргүй 2026-04-08 103.212.116.80
Асуудал гарвал үндсэн хуулийн цэц шийднэ гэдэг нь маш эргэлзээтэй учир нь цэц эрхи баригчид буюу том дарга нарын нөлөөнд автаж шийдвэр гаргах явдал олон давтагдаж байсан болохоор итгэхгүй байгаа юм
Иргэн 2026-04-08 202.9.46.228
энэ хуулийн хамгийн ноцтой алдаа нь Үндсэн хуулиар УИХ – ын 23.3 аар олгогдсон бүрэн эрхийг Цэцэд шилжүүлж Үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал юм шүү!!!
хүннү 2026-04-08 66.181.161.49
За Батлут минь дуугай л бай. Чи бид хоёрын үе өнгөрсөн. Монгол улсын төр бол УИХ шүү.
Нэргүй 2026-04-08 103.212.116.80
Хууль ард иргэдэд таалагдаж болно л доо,гэхдээ бид парламентийн засаглалтай улс энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олонхоороо ярьж шийдвэл арай илүү ухаалаг шийдвэр байх болно харин нэг хүний давамгайллаар шийдвэр гаргавал олон асуудал гарах болно үүнийг хэнч бодсон ойлгоно, ерөнхийдөө бол парламентийн гишүүд болон ард түмнээс сонгогддог ерөнхийлөгч хоерын эрхи мэдлийн зөрчил юм.Ийм зөрчилтэй үед нэг нь энэ хуулийг санаачлан зүтгүүлж байгаа нь парламентийн засаглалд эрсдэл учруулж болзошгүй
Нэргүй 2026-04-08 66.181.179.178
Сонгуулиар уран хөхөө болж уярааж гарчихаад, дараа нь хор найруулж гүйлдээд улс орноо бодохгүй бүлэлийн эрх ашгаа бодоод, ёс зүйгүй аашилаад, хууль зөрчөөд байвал огцруулдаг байх нь зөв шүү. тэгж байж эд хариуцлагатай ажиллана. Одоо бол намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гээд ард түмнээ доромжлоод байгаа. Яалангуяа энэ Данх, Амарбаясгалан, Булгантуяа, Нямбааатарууд….
бө 2026-04-08 66.181.179.178
Нара, Алдаржавлхлан эд бол төрд хэрэггүй
Нэргүй 2026-04-08 66.181.160.57
ш**** мэтийн ул долоож амьдардаг балай шахуу юмнуудаас болж монгол төр суларч байна
Нэргүй 2026-04-08 66.181.179.200
Гэмт хэрэгт холбогдсон, холбогдош болзошгүй гишүүд л дарламентийн дархлаа ярьж энэ хуулийг эсэргүүцээд байна. Яагаад УИХ-ын гишүүн худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, цэвэр ёс суртахуунтай байж болдоггүй юм. Энэ хууль чинь та нарыг тийм л байлгах гэсэн агуулгатай байна шүү дээ. Үүнийг ойлгох ухаан алга уув
Нэргүй 2026-04-08 103.212.116.192
шаазгайнууд хэрүүл , хов мэтэд л таарна, анализ, дүгнэлт, тооцоолол, шийдвэр мэтэд жулдана, ямар ч шаанс бхгүй
Нэргүй 2026-04-08 203.91.115.50
төрийн далбаа урдаг ш**** л***р Монголын төр гэж битгий х** зүгээр л үзэж далд ор