Оросын нефть борлуулалт 13 жилийн дээд хэмжээндээ хүрчээ

Оросын нефть борлуулалт 13 жилийн дээд хэмжээндээ хүрчээ

Оросын нефть борлуулалт 13 жилийн дээд хэмжээндээ хүрчээ

Оросын Урал ангиллын нефтийн үнэ баррель нь 116 ам.доллараас давж, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал Приморск боомт болон Новороссийск боомтоос гарч буй нефтийн үнэ дөрөвдүгээр сарын эхээр 114–116 ам.долларт хүрсэн байна.

Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын хоригийн нөлөөгөөр 40 ам.доллараас доош байсан үетэй харьцуулахад ойролцоогоор 230 хувийн өсөлт юм. Өдгөө Орос улс нефтийн томоохон экспортлогчийн хувьд, ялангуяа Ойрх Дорнодоос хамааралтай Азийн орнуудад илүү их нефть нийлүүлж байна. Мөн АНУ зарим хоригийг түр хугацаанд сулруулснаар Оросын нефтийг борлуулах боломж нэмэгджээ.

Оросын нефтийн үнэ өссөн нь тус улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна. Шинжээчдийн мэдэгдсэнээр, энэ сард тус улсын нефть, хийн орлого нь ойролцоогоор 12.7 тэрбум ам.долларт хүрч магадгүй бөгөөд энэ нь өмнөх саруудаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Оросын санхүүгийн дүрэмд тусгагдсанаар нефтийн үнэ тодорхой түвшнээс давбал орлого нь улсын нөөц санд хуримтлагддаг байна.

"Financial Times" өмнө нь үнийн өсөлт нь Оросын улсын төсөвт өдөр бүр 150 сая ам.долларын нэмэлт орлого оруулж байна гэж тооцоолж байсан.

Гэсэн хэдий ч эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн Украины нисгэгчгүй онгоцны дайралт саяхан огцом нэмэгдсэн нь Оросын экспортын хүчин чадлыг бууруулж байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-08 202.21.102.2

хахахахаха

Avatar

Ш ш 2026-04-08 202.9.46.109

Духлаа аашхаа больмуй!!

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.191.113

оросууд трампад талархахаас аргагүй болж дээ

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Энэ дайныг оросууд биш,АНУ Израил өдөөсөн, Үүний дүнд нефт хийн нэг гол шугам тасарч, үнэ эрс өсч, эдний түншүүд болох европын бараг бүх орон, япони ,өмнөт солонгос Авсраль гэх мэт нь л их хохирох шиг боллоо, Хангамж муудан хомсдол үүсэхэд, үнэ өсөх нь зах зээлийн зарчим, Энэ зарчим зөвхөн орост биш нефт хий олборлогч бусад бүх оронд гарсан, АНУ өөрөө,өөрийн түншүүдээ боймоллоо

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Дайны улмаас ойрх дорнот дэх олборлох боловсруулах үйлдвэрүүд, түүний дэд бүтэц асар хүнд хохирол амслаа,Сэргээхэд их хөрөнгө хугацаа шаардана ,Дайны цаашдын хувь заяа тодорхойгүй энхийн байдал үүсэнэ гэж хэлэхэд эрт байна, Нефт хийн үнэ буурна гэж хэлэхэд ч мөн боломж бага байна,Манай ертөнц ийм эмзэг эдийн засаг бүхэлдээ сүйрэхэд ийм ойрхон байна, ,

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Хөөрч баясаад байх зүйл биш,

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.91.68

ямар мэдээллээс аваад байнаа. Үнэнд ойрхон мэдээлэл тавихгүй орсын мэдээг шүүрч тавиад байдаг нь ямар учиртай юм бэ…

Avatar

зочин 2026-04-08 66.181.166.196

Уншлаа2, борлуулалт өссөн гэх ямар ч тоо баримт алга, зүгээр үнэ өссөн тухай л яриад байгаагаас экпортын тоо хэмжээний өсөлтийн талаар юу ч алга, худлаа захиалгат тархи угаалт юм биш үү

Avatar

Тэгээд яахаараа Орост бензин тасарч, үнэ өсөв 2026-04-08 202.9.46.109

Муу муухайн тэнхлэгийн талын троллын тархи угаалт!! Яахлаараа дотооддоо үнэ нь хадаад, экспортлохыг хорьдог юм. Орос троллуудын хий мөрөөдөл..

Avatar

Нэргүй 2026-04-08 103.57.93.16

Эх сурвалж нь байхгүй болохоор энэ эмэгтэйн бичсэнийг үнэмших боломжтой юу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж