АНУ ОХУ-д шинэ багц хориг тавихаа зарлалаа | News.MN

АНУ ОХУ-д шинэ багц хориг тавихаа зарлалаа

АНУ ОХУ-д шинэ багц хориг тавихаа зарлалаа

АНУ ОХУ-д шинэ багц хориг тавихаа зарлалаа

Вашингтон ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн департментаас мэдэгджээ. АНУ-ын Төрийн департментаас Их Британийн иргэн, Оросын экс-тагнуул Сергей Скрипалыг охины хамт хордуулсан хэрэгт ОХУ-г буруутгаж байгаатай холбоотойгоор ирэх наймдугаар сарын 27-нд Оросын эсрэг шинэ багц хориг тавина гэжээ.

Шинэ хориг арга хэмжээнд ОХУ руу цахим төхөөрөмж, эд ангиудын хангамжийн нийлүүлэлтийг хориглоно гэв.

Мөн ОХУ-ын хамгийн том иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компанийг АНУ-руу үйлдэх нислэгийг зогсооно гэж АНУ-ын засаг захиргаанаас анхааруулжээ.

Хоёр орны дипломат харилцааг муутгах, экспортоо хязгаарлах зэрэг арга хэмжээг хоёр дахь шатны хоригт багтаасан тул Москвагийн ирээдүйн бодлого ямар байхаас шалтгаалж хоригийг улам чангатна гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-ын хориг зарлагдсаны дараа ‘’Шаардлагатай бол эдийн засгийн, улс төрийн ямар ч аргаар хариу арга хэмжээ авна’’ хэмээн мэдэгдээд байна.

ОХУ-ын талаас Скрипалын хэрэгтэй холбоогүй гэдгээ мэдэгдсэн ч Их Британи Москваг холбоотой гэж үзэж байгаа юм.

Оросын тагнуул асан 66 настай Сергей Скрипал болон түүний охин 33 настай Юлия нар өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Английн Сольсбури хотын худалдааны төвийн ойролцоогоос эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Тус бoдис нь Орост үйлдвэрлэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисын нэг төрөл бөгөөд “Новичок” гэж нэрлэдэг болохыг Английн Хими ба биологийн цацраг, цөмийн хамгааллын төв таньсан гэж Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй хэлж байжээ.

Эх сурвалж: Sputnik 

Т. Мядаг 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж