Шинэ Ерөнхий сайдын анхны ШОУ!

Шинэ Ерөнхий сайдын анхны ШОУ!

Шинэ Ерөнхий сайдын анхны ШОУ!

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Монгол ардын намын дарга Н.Учрал томилогдоод 10 хоногтойгоо золгож байна. Шинэ Ерөнхий сайдын анхны шийдвэрүүд эхнээсээ гарч, дансаа хаалгасан олон аж ахуй нэгжийн дансыг нээж буйгаа зарлав.

Ингэхдээ татварын өртэй 12 100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 аж ахуй нэгжийн дансыг нээж, эдгээр аж ахуй нэгжүүдэд графикийн дагуу өр төлбөрөө төлөх НЭГ сарын хугацаа өгөв.

Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрууд татварын өрөө төлж чадахгүй, нийгмийн даатгалын өрөө төлж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдийн дансыг хаасан. Өөрөөр хэлбэл, Н.Учралын өмнөх Г.Занданшатарын Засгийн газрын үед хаасан гэсэн үг. Харин  ажлаа аваад 10 хонож байгаа шинэ Ерөнхий сайд Н.Учрал байгууллагуудын дансыг нээж буйгаа зарлаж, сүр дуулиантай рийл, постер хийж, шоудав.

Угтаа бол МАН-ынхан хааж, МАН-ынхан нээж буй л процесс.

Мэдээж шинэ Засгийн газар эдийн засаг хүнд хэцүү цаг үед аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого нь ЗӨВ. Гэхдээ Н.Учралын олгосон нэг сарын хугацаа бол амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буух боломжгүй шийдвэр юм. Энэ бол аргацаасан шийдвэр гэдгийг МАН-ынхан, шинэ Засгийн газрынхан, татвар, нийгмийн даатгалынхан ч сайн мэдэж л байгаа асуудал.

Учрыг нь тайлбарлаад өгье, Ерөнхий сайд аа,

Нэгт, эдгээр аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлөх эдийн засгийн хувьд боломжтой байсан бол татвараа цаг тухайд нь төлөөд явах байсан. Угаасаа төлөх ёстой, түүнийгээ ч аж ахуй нэгжүүд ойлгож, ухамсарлаж байгаа. Гол нь аж ахуй нэгжүүдийн орлого буурсан, иргэдийн худалдан авах чадвар муудсан, бараа, үйлчилгээний борлуулалт буурсан учраас өрөнд баригдчихаад байгаа юм. Харин ч өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжүүд ажилчдынхаа цалинг тасалдуулахгүйн тулд цалингаа олгож, татвар, нийгмийн даатгалын өрөө бага ч болов төлөөд яваад л байгаа. Мэдээж үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол татвараа албаар төлөхгүй, татвараас зайлсхийх аж ахуй нэгж нэг ч байхгүй.

Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл бол ажилтан, ажил олгогч хоёрын хувьд зайлшгүй төлөх ёстой ӨР. Урт удаан хугацаанд хуримтлагдаад ирсэн өрийг таны өгсөн НЭГ сарын хугацаанд төлж барагдуулах аж ахуй нэгж хуруу дарам цөөхөн байгаа шүү, бодит байдал дээр.

Хоёрт, мэдээж өнгөрсөн хугацаанд танай нам засаг барьж байх хугацаанд аж ахуй нэгжүүдийн орлого тасарч, эдийн засгийн өсөлт бодит хөрсөн дээр буугаагүй, нөхцөл байдал иймд хүрсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүх чиглэлд аж ахуй нэгжүүд чинь өндөр татварын татаасанд тань сөхөрч унасны л илрэл нь нийгмийн даатгал, татварын өр юм.

Угтаа бол төр аж ахуй нэгжүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого хэрэгжүүлж иргэдээ ажилтай орлоготой байхад анхаарч ажиллах учиртай.

Гэвч өнгөрсөн хугацаанд иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд хамгийн их хичээсэн нь МАН-ын удирдаж буй төр биш 12 100 аж ахуй нэгж байсан юм шүү.

Тиймээс одоо шинэ Засгийн газар үнэхээр аж ахуй нэгжүүдээ дэмжих гэж байгаа бол татвараа бууруулах, нэгэнт өрөнд орсон аж ахуй нэгжүүддээ нэг сарын биш илүү урт хугацаа өгч, хуваарийн дагуу төлөлтөө хийлгэх, дансыг нь хаахгүйгээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, нэг удаагийн Өршөөлийн хууль санаачлах гээд олон боломжууд төрд бий.

Нэгэнт л өртэй байгаа аж ахуй нэгжүүдэд тэнгэрээс өрөө дарах хэмжээний мөнгө унаад ирэхгүй л бол нэг сарын хугацаанд өрөө тэглэх боломжтой аж ахуй нэгж байхгүй л болов уу.

Нөгөө талдаа шатахууны үнэ нэмэгдсэн, түүнийг дагаад бүх л бараа, үйлчилгээний үнэ аль хэдийнэ нэмэгдээд, дэлхийн геополитикийн асуудал өнөөдөр Монголын ард иргэдэд мэдрэгдээд эхэлснийг танд дуулгая. Шинэ Засгийн газарт одоо зөв бодлого, зөв төлөвлөлт шуурхай ажиллах л хэрэгцээ нэн тэргүүнд тулгарч байгаа. Гэлээ гээд ийм бодит үнэнд нийцэхгүй, хөрсөн дээр бууж чадахгүй шийдвэрүүд гаргаад аж ахуй нэгжүүдээ, ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгох байдлаар явбал ээддээ олон аж ахуй нэгж хаалгаа барьж, ажилчдаа цөөлж, цалингаа нэмж чадахгүй үнийн хөөрөгдөлд чирэгдээд дуусах вий!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад 2026-04-08 66.181.182.44

Э/З хэфүүдсэн бол одоо ОЮУ,ТОЛГОЙН гэрээгээМОНГОЛ УЛС 60%-с дээш гэж шинэчил !!!. өөр гарц алга даа.

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.89.135

ИРГЭДИЙНХЭЭ БАРИЛТ ХИЙГДСЭН ДАНСЫГ ЧӨЛӨӨЛЖ ӨГӨӨЧ. ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ НЬ ИХ БАЙГАА. ЖААХАН МАРГААНААС БОЛООД ДАНСАНД БАРИЛТ ХИЙДЭГ. ХААН БАНК БОЛ ДАНС БОЛГОНД НЬ БАРИЛТ ХИЙЖ ИРГЭДИЙГ ДАВХАР ХОХИРООДОГ.

Avatar

гунигтай 2026-04-08 202.70.43.34

Төр нь Төр шиг, Сургууль, Эмнэлэг цэцэрлэг нь цэцэрлэг шиг, Хэвлэсэн Ном нь Ном шиг, Нийслэл, 21 аймгууд нь Зам харгуй Дэд бүтэцүүдтэй, Ард Иргэд нь Орон сууцтай, Цөмөөрөө Ажилсаг Хичээнгүй Сайн Нийгэм байгуулахын тулд ХҮН НЬ ХҮН ШИГ болмоор бна доо эхлээд. Компаниуд нь Ард Иргэддээ Хулхиддаггүй баймаар бна ядаж, Барилгын Компаниуд Байр орон сууц барих нэрийдлээр Ард Иргэдийг залилж хохироох нь гунигтай………..

Avatar

Зочин 2026-04-08 192.82.92.42

Боловсролын сайд гэж салбараа мэдэхгуй улаан шоучинг яагаад тавьсан бэ!!!

Avatar

Нэргүй 2026-04-08 103.212.119.213

Төрийн байгууллага, сайд дарга нарын өрөөг хар, компаний захирлын өрөөнөөс хэд дахин тансаг байхаар яаж улс хөгжих вэ дээ

Avatar

Zochin 2026-04-08 157.15.6.160

Ийм амьдрал ойлгохгүй, бизнес мэдэхгүй, эдийн засгийн мэдлэг муутай, цээжний бангаар шийдвэр гаргадаг нөхдийн гаргасан шийдвэрийнх нь горыг ард түмэн амсаж явна. Нэг сарын хугацаанд барагдуулчихаж чадах байсан бол ингэж өр хуримтлуулан, хуримтлуулан дансаа хаалгаад суух байсан уу. Амьдрал огт мэдэхгүй, бизнес мэдэхгүй, аав нь ямар татвар төлж мэдэх биш дээ, хэдэн хүүхэд эцэг эхчүүдийн мөнгөөр л туйлж яваа хүмүүс

Avatar

Зочин 2026-04-08 202.9.47.101

100 ямаанд 60 ухна гэж баахан сайд орлогч дарга нар. Тэгээд энэ мэдсээр байж Монголын хөгжлийг хазаарласан бодлого явуулах гээд байх юм. Нэг л их шинээр юм хийсэн болж харагдах гэдэг юм уу. Зүгээр л урьдны засгийн хийж байсан ажлыг залгамж чанартай үргэлжлүүлээд л яв л даа. Цэвэрлэх байгууламж, нефтийн үйлдвэр нь одоо болтол дуусаагүй байгаа биз дээ

Avatar

Зочин 2026-04-08 66.181.187.243

Энэ данс хаадагаа бүр болих хэрэгтэйштээ төлчхөөр нээдгүй ү юм бналээштээ заавал хүсэлт өгч бж нээнэ гэнэ дурандаа хаасын бол төлөгдхөөр автоматаар нээдэг юм бхгүй бөөн хүнд суртал дарамт тэхээр нь бүр төлөхөө бсан ингэж дарамт үүсгэдгээ болих хэрэгтэй орлгогүй бж НДШ төлөөд бхад даварцан дээрээс нь ажил үйлчилгээ томилолт гээд бүх юмнаас цагийн үйлчилгээнээс хүртэл НДШ авдагаа болих хэрэгтэй ямар их давхар татвар авдаг юм бэ

Avatar

Татвар 2026-04-08 202.9.46.181

Орлого олоогүй байхад юун татвар вэ, хуцалдмой!!!

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.176.224

Хэ огцрох болзлоо эхнээсээ хийгээд эхэлж дээ хоног удах тусам буруу ажил санаа гарсаар байх төлөвтэй удааж болохгүй зг EC бололтой

Avatar

Нэргүй 2026-04-08 202.21.108.11

Татвараа төлөх ёстой байлгүй дээ. Үгүй бол компани ажиллуулаад яах вэ.

Avatar

30-бүлэг 2026-04-08 202.9.46.109

Өмхий хөгшин хулгайчуудын уаа хамгааагч Учрал огцор.

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Учрал ,ажил,албаа аваад 10 ч хоноогүй байхад огцор гэж солиороод эхлэлээ, Дайрч давшлаад эхлэлээ, АН бол сөрөг хүчин биш,түрэмгий хүчин, Монголыг урагшлуулах ахиулах биш ,нураах сүйрүүлэх зорилготой, Урд өмнөх түүх нь яг ийм л байсан Одоо ч хэвээр,Тэгээд бурууг бусдад тохож,гүтгэж гүжирдэн ,иргэдийг хуурч ,төрийн эрхэнд гарах санаатай, Өнөө ардчилал,хүний эрх,олон ургач үзэл зэрэг нь худлаа,, Өнгөн далдлалт,

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Хэн ч бай татвараа төлөх үүрэгтэй,Шаардахгүй яах юм, Аж ахуйн нэгж байгуулж ажиллуулж байгаа л юм бол бүх асуудалдаа хариуцлагатай ханд, Татварын өртэй байгууллагыг өмөөрөөд өөгшүүлээд байх нь харин хортой,Татвар төлөхгүй хууль журам зөрчөөд ажиллаад байж болох буруу жишэг тогтоно, Татвар төлсөн нь хохирч төлөөгүй нь завшдаг тогтолцоо байж болохгүй

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.191.116

хэ буруу хүн EC болж буруу ЗГ бүрдэж буруу дордуулах ажлаа эхний ажлаасаа л харуулж эхэлж байна даа

Avatar

зочин 2026-04-08 103.168.34.233

ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ БАЙСАН. ЧӨЛӨӨЛСӨН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГАРААД УДАЛГҮЙ ДОТООДЫН ЦЭРЭГТ АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭСЭН. УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ШТАБЫН ДАРГАА ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨӨЧ.

Avatar

Нэргүй 2026-04-08 103.168.34.233

ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ БАЙСАН. ЧӨЛӨӨЛСӨН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГАРААД УДАЛГҮЙ ДОТООДЫН ЦЭРЭГТ АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭСЭН. УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ШТАБЫН ДАРГАА ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨӨЧ.

Avatar

Зочин 2026-04-08 59.153.114.225

энэ хүмүүсийн ТЕГ тагнуулчаар ажилд авна гэж худалл амлаад бгаа хүмүүсээс болгоомжилж ол бхгүй бол их муухай зальтай Өмхий санаатай муу хүмүүс бдаг юм бна шүү

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.191.172

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг дарга багшаа гэж долигнож дууддаг мортлоо Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж шуд зуун заналхийдэг алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Ардчилагч гэх бүлэг этгээд засгийн газрыг огт ажил хийлгэхгүй, Байнга хажуугаас нь мэрнэ, зулгаана, Гүтгэж ,гүжирдэнэ ,доромжлоно, Нэр төрийг нь унагаж, иргэдийг хуурч мэхэлж байж,төрийн эрхэнд гарах ганц зорилготой, АН түүний ихэнх гишүүд нь анх үүсэхдээ л яг иймэрхүү хүмүүс байсан Сорос ч билүү барууны мөнгөөр угжигдаж үүссэн, Эздийнхээ даалгавараар ажиллаж хариуд нь мөнгө авдаг хэвээрээ биз , Элбэгдоржоосоо эхлээд гадаадын иргэн болсон юм уу, Гадаадад байх түр хугацаа 1-3 сар гэх юм

Avatar

Нэргүй 2026-04-08 192.82.92.41

Нээхээр буцаад төлнө гэж бодсон. Орлогогүй болоод төлж чадахгүй байгаа, нуучаад, нээхээр нь төлөх гээд байгаа юм бол байхгүй шүү

Avatar

Сонгогч 2026-04-08 103.212.119.52

Хувийн хэвшлийг дэмжээд зөв зүйтэй юм хийгээд эхэлсэн чиньТарвага Эби эсэргүйцээд бөөж үхэх гэж байна.

Avatar

Нэргүй 2026-04-08 202.70.43.34

ТӨРД угаасаа хүний адгууд очдог болсон цагаа хөөрхий гэж

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.180.32

Шоу яах вэ…. Ухаа худаг Ухаа худаг!!!

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.182.166

Өөрсдөө хаагаад бялдуучилж өөрсдөө нээгээд тархи угаалт

Avatar

Шоучин 2026-04-08 202.9.46.109

Өөрөө шадар сайд байхдаа ААН-ийн дансыг хааяихаад одоо болохоор нэг их сүрхий гавьяа байгуулж байгаа юм шиг. Тэртэй тэргүй нээхгүй хаачдын муу өмхий 38-ын фракцын хулгайчуудаа. Танай 38 удахгүй сөнөж манай 30 фракц Засгийг байгуулна. Хүүхдийн дуучин Тимоныг намын даргаас нь зайлуулна.

Avatar

Зочин 2026-04-08 66.181.182.232

ярвайсан үглэгч учралаас ард түмний төлөө гэсэн юм гарахгүй ээ. хүрэлсүхийн дохиур учралцэцэг шүү дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2026-04-08 124.158.123.242

Татварын өрийг тэглэж өршөөх тухай яриа гарсан нь бас… түрүүн тэгээд саарал жалсаалтад орсон гэдэг…

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.59

Та нарыг удахгүй огцруулна даа. Үүнд бэлэн байх хэрэгтэй дээ. Дараагийн ээлж хоолонд орохоо хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж