"НДШ-ийн өртэй 6042 компанийн битүүмжилсэн дансыг нээсэн"

"НДШ-ийн өртэй 6042 компанийн битүүмжилсэн дансыг нээсэн"

"НДШ-ийн өртэй 6042 компанийн битүүмжилсэн дансыг нээсэн"

Нийгмийн даатгалын шимтгэлийн 155 тэрбумын өртэй 6042 компанийн дансыг нээсэн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржоос тодрууллаа.


Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадорж:

-Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 111 дүгээр тогтоол батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байна. Энэхүү тогтоол батлагдахаас өмнө нийгмийн даатгалын байгууллагын зүгээс нийт 6042 аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжилсэн байсан.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Банкны тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд дээрх 6042 байгууллагын дансны зарлагын гүйлгээг хааж, битүүмжилсэн байсан гэсэн үг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийт өр төлбөрийн хэмжээ 155 тэрбум төгрөгт хүрсэн байсан.

Засгийн газрын тогтоолын дагуу эдгээр аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн. Үүний тулд бүх арилжааны банкуудад албан бичиг явуулдаг. Аж ахуйн нэгжүүд хүсэлт явуулах шаардлагагүй. Нийгмийн даатгалын байгууллагт хаагдсан гэх бүртгэлтэй байгаа дансуудыг нээх хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлснээр данс автоматаар нээгдэх юм.

Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу шимтгэлийн өрийг барагдуулах зорилгоор шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлдэг. Хуулийн дагуу тухайн байгууллага сарын дотор нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой байдаг. Энэ хугацаанаас хэтэрвэл өр үүсдэг. Бусад төрийн байгууллагаас ялгаатай нь нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын сангийн орлогоо өөрөө бүрдүүлдэг. 2026 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн дагуу 7.8 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлэх ёстой. Үүний 6.9 их наяд төгрөгийг цэвэр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоороо бүрдүүлэх төлөвлөөгөөтэй ажиллаж байна. Нийгмийн даатгалын санд бүрдүүлсэн орлогоороо буцаагаад иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж болон бусад хэлбэрээр зардал гаргадаг.

Иймээс Засгийн газрын тогтоол хэрэгжих хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө барагдуулаагүй аж ахуйн нэгжүүдэд хууль заасны дагуу шат дараалсан арга хэмжээг үргэлжлүүлэн тооцно гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-08 66.181.187.243

1 сар нээгээд буцаагаад хаах юмуу худ шоу бна мөнгөтэй бгад төлөхгүй бга биш мөнгөгүй болоод төлөхгүй бга сарын дотор мөнгөтэй болчхоно гэж бхуу төлөх мөнгөтэй бсан бол анхнаасаа дансаа хаалгахгүй л бна биздээ дандаа амьдралгүй шийдвэр гаргаж бхын

Avatar

Шоучин 2026-04-08 202.9.46.109

худлаа, манайх одоогоороо хаалттай байна.

Avatar

irged 2026-04-08 112.72.9.122

tetgevert garsan xymyys hd tulux estomuu xuviin emneleg avna geed baixiimxetsyy yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж