Кубын нийслэл Хавана хотод АНУ-ын газрын тосны хориг, дарамт шахалтын кампанит ажлыг эсэргүүцэн эмэгтэйчүүд жагслаа. Жагсагчид хоригийг эсэргүүцсэн уриа лоозон, Кубын далбаа зэргийг барьжээ.
Шадар сайд Инес Мариа Чапмэн, Гадаад хэргийн дэд сайд Жосефина Видал зэрэг тус улсын коммунист засгийн газрын тэргүүлэх албан тушаалтнууд жагсаалыг удирдсан байна. Тэд АНУ-ын кампанит ажлыг Кубын засгийн газрын эсрэг бүх нийтийг хамруулсан шийтгэл гэж тодорхойлсон. "Ийм хүчирхийллийн бодлогыг зогсоох ёстой. Куба ард түмэн ийм зүйл амсах ёсгүй. Энэ бол бүхэл бүтэн улсын эсрэг хэрэгжүүлж байсан хамгийн цогц, хамгийн удаан хугацаанд хэрэгжиж буй албадлагын арга хэмжээний систем” гэж Гадаад хэргийн дэд сайд Жосефина Видал хэлжээ.
Кубын засгийн газар сүүлийн өдрүүдэд өөр хэд хэдэн жагсаал зохион байгуулсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Мигел Диас-Канел унадаг дугуй, цахилгаан автомашинтай жагсаалд нэгджээ.
Дашрамд дурдахад, Кубын хувьсгалын удирдагч бөгөөд тэргүүн хатагтай агсан Вильма Эспиний 96 насны төрсөн өдөртэй давхцуулан эмэгтэйчүүдийн жагсаалыг зохион байгуулсан байна. Вильма Эспин нь Фидель Кастрогийн дүү Рауль Кастрогийн эхнэр байсан.
Фидель Кастро 2006 оны долдугаар сард эмнэлэгт хэвтсэний улмаас Рауль Кастро Кубын удирдагчийн үүрэг гүйцэтгэгч болсон юм. Тэр цагаас хойш Фидель Кастро олны өмнө гараагүй, тавдугаар сарын жагсаал, хувьсгалын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээнд нэг ч удаа оролцож байгаагүй бөгөөд дүү Рауль нь түүнийг бүрэн орлох болжээ. Түүнийг Фидель Кастрогийн дараа орох Кубын хоёр дахь хүн гэж нэрлэдэг.
3,569.17






















































Нэргүй 2026-04-08 93.111.173.198
Явж явж ингээд эмэгтэйчүүд л амьдралын төлөө тэмцдэг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Эрэгтэйчүүд нь сэтгэлээр унах төдий архи ууж тасарна, унаад унтаад өгнө. бүх проблем ок.
Эрчүүд яачваа 2026-04-08 202.9.46.109
Эрчүүд нь эхнэрүүдийнхээ хормой доогуур шургаад орчив уу, ичиг ичиг. Чи Гавара, Фидель Кастро ЗСБНХУ-н Хрушёвтой нэгдэж АНУ-г цөмдөж үнсэн товрог болгох юу болсон юм болоо?
Нэргүй 2026-04-08 66.181.179.70
Хөгийн янкуудыг мэдээд улс орноо өөрсдийн итгэл үнэмшилээрээ хөгжүүлэх үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө 60 аад жил хоригт амьдарлаа л*****н янкууд.
Нэргүй 2026-04-08 66.181.190.166
АРДЧИЛСАН НЭРТЭЙ БАРУУНЫ т*******т КОЛОНЧЛОГЧИД БҮХЭЛ УЛС ҮНДЭСТНИЙГ ИНГЭЖ ХОРЛОЖ БОЛОХГҮЙ…