Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарахаас өмнө бас нэгэн зодооны хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тус яаманд хэлтсийн дарга ажилтай Г гэгч нь яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед халдсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 21-нд болсон бөгөөд Г-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ