Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл болон 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.
Б.НАСАНТОГТОХ 208 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, 237 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ
Тэрбээр сүүлд 2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 23 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 219 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр гурван нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай, нэг авто гражтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 793 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүний хувьд туулах чадвар өндөр "Toyota Land Criuser 300" болон "Toyota Harrier" маркийн хоёр автомашинаа 333 сая төгрөгөөр үнэлсэн бол 120 хонь, 20 үхэр, хоёр хурдан удмын адуугаа 56 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн эзэмших эрхтэй дөрөв, өмчлөх эрхтэй нэг газраа нийтэд нь 309 сая төгрөгөөр үнэлсэн бол 42 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.
Үүнээс гадна 208 сая төгрөгийн хадгаламжтай, 237 сая төгрөгийн авлагатай, 92 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Ултимэйт технологи" ХХК, "Лаки Пи" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
3,569.17




















































Тогоо 2026-04-08 59.153.114.65
техникийн нөхцөлийг нэн даруй олгосон явдлыг нь сайшааж байна. энэ хүний үүрэг нь тэр. техникийн нөхцөл олгосон нь гэмт хэрэг биш. түүнийг нь ялгаж салгах биз
зочин 2026-04-08 202.21.100.210
Төр засаг маань ийм гэмгүй царайтай хулгайч, луйварчидаар дүүрсэн байна. Эрчим хүчиний ажилчдыг их загнадаг , өөрийгөө маш цэвэрхэн бурхан гээд л байдаг хүн байсан. Буруутай хүн л бусадыг үзэн ядаж албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэдэг бололтой.
Шоучин 2026-04-08 202.9.46.109
Наадах чинь МАН-ын жижиг чапаак гарын авилгалч шүү дээ. Арай томхон гарын хулгайчийг бол нам нь өмөөрөөд л аваад гарна.
Нэргүй 2026-04-08 202.131.225.242
Итгэмтгий малнууд шүү. Хэсэг сүржин мэдээ цацаж байгаад мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгоно. Үгүй юмаа гэхэд 1 жилийн тэнсэн өгсөн болоод аргацаана. Өмнөх хулгайнуудын жишиг тийм л байгаа шд.
Нэргүй 2026-04-08 66.181.176.194
ингэж сайн шалгаад өгнө шүүхээс 40 саяаар торгоод өнгөрвөл ямарч утгаггүй тиймээс авилгачдийн хөрөнгө хураах хуулийг яаралтай батлуулах хэрэгтэй бна
Нэргүй 2026-04-08 103.212.117.89
Zuv, huraah n gol shiitgel. Uur olon luivarchdiig yag ene metchilen ih baga gehgui huraagaad baival ene ulsad shudarga yos togtoj ard tumen az jargaltai taivan togtuun bolj uls hurdn hugjine
өвгөн эрдэмтэн 2026-04-08 66.181.181.24
shunal ihedbel s****m bolnoo
Нэргүй 2026-04-08 66.181.186.178
бүх хөрөнгийг нь хурааж өөрийг нь ялын дээд хэмжээ бүх насаар нь чанга дэглэмтэй хориход хорьж бусад луйварчдад цочоо болго
Нэргүй 2026-04-08 202.9.47.24
овоо муу луйварчин гар вэ.
Нэргүй 2026-04-08 103.212.119.168
ШҮГЭЛ ҮЛЭГЧДЫГ ҮНЫН ДҮНГЭС УРАМШУЛАЧЭЭЭ
АТГ МУНДААААААГ 2026-04-08 43.228.130.118
Манай АТГ -н залуус ч ажлаа сайн хийдэг шүү. Төрд хувалз мэт шигдсэн ийм хулгайчуудыг хатуу шийтгэх цаг ирж
Болд 2026-04-08 66.181.161.148
АТГ-д баяр хүргэмээр байна. Энэ мэт авлигачдаасаа Монгол Улс салах нь зүйтэй
Нэргүй 2026-04-08 138.252.29.2
pee aimaar bayan yumaa
Зочин 2026-04-08 64.119.29.46
Ийм л юмнууд ЭХ салбарыг удирдаж дарга хийгээд хөрөнгө мөнгө хулгай хийж мөрөөрөй ажиллаж бгаа инженерүүд муу хэлүүлэн ажиллаа хийж бгаа шүү дээ
Нэргүй 2026-04-08 66.181.190.166
НЭГ ХЭРЭГ ДЭЭР МАШ ИХ АЖИЛЛАГАА, ХҮН ХҮЧ ШААРДАГДДАГ… НИЙСЛЭЛД НЭГ ЦЭГЭЭСЭЭ ЭХЛЭЭД НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, БАРИЛГА ЗАХИАЛАГЧ, А ДААЛГАВАР, БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ, БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРУУЛАХ, ТЕНДЕР ГЭЭД ТЭР ЧИГЭЭРЭЭ АВИЛГА….ЯАМ, АГЕНТЛАГУУД ДЭЭР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ТЕНДЕР ГЭЭД БАС ТЭР ЧИГЭЭРЭЭ АВИЛГА…
АТГ-ЫН ХҮЧ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ… ЭРҮҮГИЙН ЦАГДААГ АТГ-Д НЭГТГЭДЭГ Ч ЮМ УУ… АЛЬ ЭСВЭЛ АТГ-ЫГ ӨРГӨЖҮҮЛЖ МАШ ИХ ХҮНЭЭР ӨРГӨЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ…
Зочин 2026-04-08 66.181.183.43
ОХУ-д ах дүү хамаатан садангийнх нь нэр дээр байгаа хөрөнгийг нь шалгаж илрүүлээд улсын өмчид хурааж байна ш дээ.
Тэр 2026-04-08 103.229.121.34
Хоёр хөрш орон нь бөөн сахилга баттай, хөгжил өндөртэй байхад суралцахын оронд муулаад сууж байдаг бид ч алиа доо. Хөгжинө гэж горьд.
Нэргүй 2026-04-08 66.181.183.156
Их юм цуглуулж амжиж дээ. Тэр хэмуээгээр бусдын чөлөөтэй хөдөлмөр эрх хяхан хаагдаж байсан гэж бодохоор л….
Нэргүй 2026-04-08 66.181.185.30
buh toriiin albn tushaaltnuudiig ingej shalgah hergtei