Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо

Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо

Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх нь яамны үүрэг. Иймд холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой”-г онцлов.
Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалттай холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг дурдаж, байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.
Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул, Туулын хурдны замын төсөл нь УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл болохыг танилцууллаа.
Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг 4 дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж байна.
Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна.
Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдлээ.
Үүнд:
  • Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
  • Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.90.206

БАЯРЛАЛАА ЗОГСООХ НЬ ЗӨВӨӨ

Avatar

Нэргүй 2026-04-08 103.57.92.103

Бүрмөсөн зогсоохыг шаардаж бна. Хуулийг Туулд нийцүүлэхийг шаардаж бна!!! #savetuul

Avatar

Иргэн 2026-04-08 103.229.123.106

бүр биш түр гэдэгт маш их учир бна

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-04-08 59.153.112.125

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ЯАГААД ХЯНАЛТ ТАВИАГҮЙ ЮМ. Социализмын үед хөдөөний хөх өвгөчүүл ажлаа дутуу хийх, чанаргүй хийх, ажилдаа хааш яаш хандахад маш дургүй, БИТГИЙ НОХОЙН БААС шиг юм хийгээд бай гэж зэмлэдэгсэн.ТЭР ӨВГӨЧҮҮЛ АМЬД СЭРҮҮН БАЙСАН БОЛ МАНАЙ ТӨРИЙНХНИЙ АЖЛЫГ ИНГЭЖ ЗЭМЛЭХ БАЙСАН БИЗ. Манай ажил эв зүйдээ орохгүй байгаа нэг шалтгаан нь төр маань олон толгойтой байгаагаас болоод байна шүү.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-04-08 59.153.112.125

. Манайхан нүүрсээ хямд өгөхгүй гэрээнд өөрчлөлт оруулна гэв.Дорлигжавын дүүгийн казинод мөнгөө алдсан гээд бод гээд хамтрагч хятад компаниа мурисан ч наад захын жишээ биз. Одоо энэ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛСНЭЭ ЗОГСООЖ БАЙНА. Бичиг баримт дутуу байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм Баахан улиангар, бургасаа тайруулсаны дараа одоо зогсоогоод ямар ач тус байна. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ЯАГААД ХЯНАЛТ ТАВИАГҮЙ ЮМ

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2026-04-08 59.153.112.125

Хятадууд бидэнтэй хамтран ажиллах сонирхол байх шиг. Харин бид тэднийг хулхидахдаа гаргуун.Ганц мод-Гашуун сухайтын төмөр замыг хоёр талаасаа баръя гээд хятадууд цаанаасаа барьчихсан. Бид мухар төмөр зам барьсан. ХЯТАДЫН ЭЛЧИН ТАНАЙХ ЯАГААД МУХАР ТӨМӨР ЗАМ БАРИАД БАГАА ЮМ гээд л байсан.Хятадууд танайхаас болж банкны зээлийн өрөнд орсон тул танайх төл гэж байснаа болиод манай хүсэлтээр төмөр замаа холбохыг зөвшөөрч гурвалсан гэрээ байгуулсан.

Avatar

Нянгар 27, 28 оны сонгуулийн шоугаа бүр зогсоо! 2026-04-08 202.9.46.109

Туул гол бол хойд мөсөн далайн усан цутгалангийн нэг эх үүсвэр. хэзээ нэг цагт 66 оны их үер болоод тэр хавьд газар дээрэмдэж байшин бариад байгаа бол зүгээр л форматлаад өгчихнө.

Avatar

Монгол 2026-04-08 66.181.180.250

энэ засгийн газар унах, Ирэх сонгуульд ман нам ялагдах болзлоо хангав аа
зам угаасаа баригдаж таарна харин үнэ нь 2.3 биш 5 их наяд л болох вий

Avatar

Нэргүй 2026-04-08 103.168.34.148

Түр биш бүр зогсоож хууль бусаар тайрсан мод бутыг нөхөн суулгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Avatar

Бзд иргэн 2026-04-08 103.212.118.129

СандагОчир зөв. Бүүүр зогсоо

Avatar

Нэргүй 2026-04-08 103.212.118.129

Нямбаатарыг Огцоруулааачэээ.

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.184.223

1/ УБ-ын цорын ганц усны эх үүсвэр шалбааг болох ёсгүй. Маш зөв. 2/ УБ хот дотрох түгжрэл буурахгүй нь тодорхой бсн. Зөвхөн Эмээлтийн мах, арьс ширний, Налайхын тоосгоны х***а нар л хоорондоо чөлөөтэй давхидаг болно. 3/ Урьдчилгаанд өгсөн 500 тэрбумаа буцааж авч, хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүй бга Монгол компануудын мөнгийг өг.

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.166.60

Зөв хатан Туулын ирээдүйг ганц аваилгач бацаан шийдэхгүй шүү

Avatar

#SaveTuul 2026-04-08 202.126.90.158

Экологийн алуур эдийн засгийн террор 12 хууль зөрчсөн Туулын хурдны зам төслийг зогсооё!

Avatar

тийм ээ 2026-04-08 202.9.40.231

Маш зөв шийдвэр, БОУАӨ сайд ингэж л шийдэх ёстой.

Avatar

хөөе 2026-04-08 202.9.40.231

Түгжрэл зогсоно гэж ямар Ванга хэлэв? Ямар ч судалгаагүй, мөнгөний төлөө хийж байгаа, хамгийн гол нь үндсэн ганц голоо сүйтгэнэ гэдэг нь өөрсдийгөө устгаж байгаа хэрэг гэдгийг мөнгөний хэнээтнүүдэд хэлчихье.

Avatar

Зочин 2026-04-08 202.131.230.163

Монгол улс хүйтэн бүсийн орон. Зуны 3 сардаа л бүх ажлаа амжуулах хэрэгтэй. Энэ төсөл ТЭЗҮ, БОНҮ бүгд хийгдсэн ямар зөрчилгүй төсөл юм билээ. Төслийг явуулахад цаг алдаж болохгүй. Төслийг саатуулагчид бол эх орны хөгжлийг гацаагчид шүү Сайд аа.

Avatar

Нэргүй 2026-04-08 59.153.114.121

Нямбагийн троллууд хэдэн төгрөг идээд айж үхлээ.

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.59

Одоо наад ажилд чинь зарцуулахаар төлөвлөсөн мөнгөө хуваагаад өөрсөддөө зарцуулсан нь дээр юм. Иргэд түүнийг чинь мэдэхгүй бас хэл ам хийхгүй амар л биздээ. Нямбаатар дарга ажил хийж хүн амьтны дургүйг хүргэхээ болих хэрэгтэй. Одоо чинь ажил хийдэг хүнд сөрөг хүчнийхэн, оюутнууд, зарим иргэд маш их дургүй. Мөнгөө хуваагаад цохичихсон нь дээр юмаа.

Avatar

Зочин 2026-04-08 66.181.188.165

Энэ гахай юугаа мэдэж зогсоож бгаа юм болоо. Ингээд МАН түгжрэлтэйгээ сонгуульд орж ялагдав аа хөөрхий

Avatar

Д.Трамп 2026-04-08 66.181.160.93

Иймэрхүү байдлаар бид хөгжихгүй дээ. Нийслэлд хөгжил, урагшлах явцыг унтраах нь ямар нэг эрсдэлрүү хөтөлж байна шүү …

Avatar

Иргэн 2026-04-08 202.126.89.33

Бүр зогсоо. Оросын э****з хурлийзуудын явуулганд автсан дотоодын луйварчдын шуналын галыг унтрааж зогсоохгүй бол тэд бүгдийг устгаж сүйтгэхээр шийдсэн адгийн хулгайч нар шүү. Мөнгөнөөс өөр юу ч тэд нарт үнэгүй. Ярьж байгаа бүх зүйл нь худлаа.

Avatar

Зочин 2026-04-08 103.119.92.177

Улс төржүүлж ажил зогсоодогоо болиочээ, Цаг алдахын л төдий юм болно. Нэмж судлаад юу л гийгүүлээ билээ

Avatar

Нэргүй 2026-04-08 202.9.46.242

БҮР ЗОГСОО!!!!!!!
ТУУЛЫН ЭРГЭН ТОЙРОНД Л БИШ!!!!!!

Avatar

Зориг 2026-04-08 66.181.161.148

Буруудаа. хэдэн троллуудаас айж төр засаг хиих юмаа хииж чадахгүй болно гэж юу гэсэн үг вэ

Avatar

хотын иргэн 2026-04-08 103.57.92.61

Монголын хөгжлийг хойш татагч шантажчид, туулын эргийн хаустангууд, АН-ын олз хайгчид баярлацгаана даа. Монгол улс хөгжихгүй нь ээ. Залуучууд нь дүрвээд, үлдсэн хэд нь ядуураад дуусах байх. Уул уурхайн төслүүд. хөгжлийн төслүүдийг гадны гар хөл бологсод зогсоож байна. Монголыг хөгжүүлэхгүй, газрын баялагтай нь хадгалаж байгаа юм аа

Avatar

зочин 2026-04-08 66.181.166.196

Угаасаа уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүх л төсөл тодорхой хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй, Туулын хурдны замын төсөл олон жил яригдсан, ТЭЗҮ, зураг төслийн шатанд нь энэ байгаль орчны яам, холбогдох агентлагууд яаагаад дуугараагүй юм бэ, тендер шалгаруулалт нь явагдаад ажил эхлэхээр нь зогсоодог нь энд тэндхийн хатгаас, лоббид автсан юм шиг л харагдаж байна даа, Энэ шинэхэн сайд Сандаг-Очир чинь нөгөө шинэ баян цээж өвчтэй гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна даа, хөөрхий

Avatar

Нэргүй 2026-04-08 202.72.243.182

нэгэнт л модоо тайрсан бол төслөө явуулсан нь дээр биш үү Рвунгэрэл авгай байгаль орчинд нөлөөлдөггүй юм уу

Avatar

Зулаа 2026-04-08 203.91.115.52

#saveTUUL Бодит өөрийн хаягнаасаа эсэргүүцэж бна троллуудаа

Avatar

Түр биш бүүр зогсоох хэрэгтэй Эх нялхсын төв Эмнэлэг яаралтай барь 2026-04-08 202.55.188.38

Түр биш бүүр зогсоох хэрэгтэй Эх нялхсын төв Эмнэлэгээ нэг харчихааррай яаралтай Эмнэлэг барь

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Тэгээд хотын бөглөрлийг яах вэ,Үүнийг л багасгахад чиглэсэн арга хэмжээ биз дээ Энэ асуудал одоо ч хүнд байна Хэдэн жилийн дараа бүр хүндрэнэ Иргэдийг бүрих бухимдуулна, Самуун үүсгэнэ, Хэн хариуцлага хүлээх вэ

Avatar

Иргэн 2026-04-08 202.126.89.33

Элэнцгийн чинь бөглөрөл. Бөглөрсөн ёс суртахуунаа онгойлгож ном уншуул засал хийлгэ.

Avatar

Нэргүй 2026-04-08 103.212.116.80

Наадах чинь цаг хугацаатай ажил удах тусам мөнгө урсаж байдаг юм ш дээ,наад хэлээд байгаа зүйлүүдээ хугацаа заагаад биелүүлүүлж болохоор ажил байна ш дээ,нэг ийм тэнэг шийдвэрээс чинь болоод улс орноороо хохирч байгааг ойлгох ухаан байхгүй юу

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.186.39

энэ б.алтанзулыгаа солихгүй юм байхдаа бөөн хувийн ашиг сонирхол… ажил гацаагч, шантаач, хурал замхруулаагч.

Avatar

Зочин 2026-04-08 202.126.88.103

Туулын хөвөөнд суурьшсан баячуудын лобби яллаа, МАН ер нь ямар нэг бүтээн байгуулалт хийх сонирхолгүй бололтой

Avatar

зочин 2026-04-08 103.57.93.61

Харин зам барих ажлыг саатуулж,нийслэлийн бөглөрлийг улам нэмэх зорилготой ардчилагч гэх бүлэг хулгайчдын хорон санаа л газар аваад нийслэлчүүдийг хохироох гээд байна

Avatar

Нэргүй 2026-04-08 202.126.89.33

Битгий худлөа ш** чи. Мөнгөнөөс өөр үнэтэй юм чамд байхгүй. Монголоос зайлаа.

Avatar

Нэргүй 2026-04-08 103.212.119.153

эргүү писда сайданцар

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.141

МУУСАЙН БАЯЧУУД Ч ХҮЧТЭЙ ЮМ АА. ОДОО ЭГЭЭД ЯАХАВ ТҮГЖРЖЖД Л АӨМХИЙРСӨН УТААНДАА ХАХЖ ЦАЦААД ЛБАЙЖДЭЭ

Avatar

irgen 2026-04-08 103.11.192.75

tosoloo yawuulaachee ajil yawah geheer durem juram yarj ajil gatsaadag yuma bolimoor bn ard ashig sonirholiin zorchil yawagdaj baigaag uguisgehgui

Avatar

Иргэн 2026-04-08 122.201.19.99

Үүний цаана Туулын сав газраар Хауз, хотхон барьж байгаа баячууд байгаа

Avatar

Иргэн 2026-04-08 122.201.19.99

Орхоны хөндий, олон голуудыг сүйтгэсэн уурхайнуудаа тэгвэл зогсоо

Avatar

Иргэн 2026-04-08 122.201.19.99

Хурдны замын төслөө явуулсан дээр

Avatar

Нэргүй 2026-04-08 103.57.92.103

ус битгий уугаарай

Avatar

Нэргүй 2026-04-08 202.70.44.46

Ийм л учраас бид хөгжлөөрөө 20 жилээр хоцроод байгаа юмаа

Avatar

БАРИУЛ ГЭЭД БАЙГАА ОРКУУДАД 2026-04-08 66.181.184.17

УУДАГ УСАН ДЭЭРЭЭ ГҮҮР ЗАМ БАРИАД МАНИУСЫН ХӨГЖӨӨД ЯВЧИНА ГЭЖ ТҮЙ Ч БОДОГДОХГҮЙ БАЙНА, ЧИНИЙ ДАРГА ОРК ГҮҮР БАРИНА ГЭЭД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЙГААГААС БОЛООД ХӨГЖИХГҮЙ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА ШӨӨ ОРКУУДАА

Avatar

Нэргүй 2026-04-08 103.11.194.254

Өвөл эхлүүлэх юм уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж