Сүүлийн жилүүдэд хамгийн их газар авсан улмаар иргэдийг их хэмжээний санхүү, сэтгэл санаагаар хохироож буй асуудал бол залилах гэмт хэрэг. Олон нийтийн сүлжээ хөгжихийн хэрээр залилагчдын арга илүү нарийсч байгааг албаныхан хэлж, анхааруулсаар байна. Гэвч иргэд хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж хохирсоор байгаа юм. Тухайлбал, цахим орчинд “виз гаргаж өгнө”, “виз баталгаатай гаргана” гэсэн мэдээлэлд итгэж 491 иргэн 3,2 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг зааснаар буюу Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг үндэслэлээр иргэн Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Гадаад улсад зөвшөөрөлтэйгээр суралцах, ажиллах, амьдрах зориулалт бүхий визний зөвшөөрлийг тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газар эсвэл албан ёсны төвөөр дамжуулан олгодог. Тиймээс “виз гаргаж өгнө” гэсэн мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулав.
3,576.03






















































Нэргүй 2026-04-08 202.21.120.62
май төллөө юу
Нэргүй 2026-04-08 66.181.190.166
ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН БАЙГАА БАЙДАЛ ҮНЭН ЦАРАЙ НЬ ЭНЭ… 3 ТЭРБУМ ЗАЛИЛТАЛ НЬ ЗҮГЭЭР Л ЯВУУЛСАН БАЙНА… ПРОКУРОР, ЦАГДААГИЙН УДИРЛАГЫГ ЭРС ӨӨРЧИЛЖ ШИНЭЧИЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛЖЭЭ