БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад албан ёсны айлчлал эдгээр өдрүүдэд хийж байна. Тэрбээр өчигдөр /2018.08.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболдод бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсан
Айчлалын хоёр дахь өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцана.
2016 оны долоодугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, есдүгээр сард Барилгын шавыг Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн гүүрний орчимд тавьсан билээ.
БНХАУ, Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгсөн юм.
А.АНИР