Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусаж, Зам тээврийн яамны Хөгжлийн төвөөр магадлуулж байна. Төслийг дараах таван байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд,
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар,
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар,
- Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны уулзвар,
- Наадамчдын замын явган хүний гүүр,
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан байна. Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасаж, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм.
Дэлхийн хотуудын туршлагаас харахад олон түвшний уулзвар нь хөдөлгөөнийг тасралтгүй болгож, зорчих хугацааг буруулснаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, хотын эдийн засгийн идэвхийг дэмжих үр ашигтай байдаг.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,576.02






















































сонгогч 2026-04-07 202.9.46.120
120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзварыг давхар болгооч ээ. энэ уулзварыг өнгөрөх гэж 1-2 цаг зарцуулж байна….
Нэргүй 2026-04-07 202.126.88.158
Амаараа хийдэг улс болж тиймээ тийн Туулын хурдны зам чинь арав гаран жилийн үлгэр хулгайг халхавчилсан сүржин лоозон,Олон түвшиний уулзвар чинь шинэ үлгэр МАН-ын хулгайчуудаа бүтээн байгуулалт түй ч байхгүй баялагын наймаачидаа хар өдөр чинь ойртож байгаа шүү?
зочин 2026-04-07 66.181.166.196
Туулын хурдны замын төслийг зогсоочихлоо, энэ олон түвшиний уулзварууд ч үлгэр болоод өнгөрөх магадлал маш өндөр, цаашид метро, нөгөө тойрог замууд гээд бүгд л гацах биз, МАН засаглаж байхад дэд бүтцийн олигтой ажил хийгдэхгүй нь ойлгомжтой болж байх шиг, хамгийн сонин нь самарсайханы хамгийн утгагүй дүүжин даажин төсөл ямар ч гацаа саадгүй ногоон гэрлээр яваад байх нь сонин
Яах юм бэээ 2026-04-07 202.21.107.12
янз бүрийн юм барьж лай болж яах гээд байгаа юм бэ!?!?юу ч битгий бүтээн байгуул …энэ байдлаараа л байцгаая…Туул голтой гоо богд уултайшаа бурханаа шүтээд, түрийвчээ саранд даллаад, сайхан ховоо базаад, юм хийж баялаг бүтээж байгаа нэг хэсгийгээ энд тэндээс нь хэмлэж идэцгээгээд гоё л амьдарч байжийж замын бөглөрөл энэ тэр бууруулна гэж юу хуцалдаад байгаа юм…ийм бүтээн байгуулалт хийх юм бол талбай дээр жагсаж, өлсөглөн зарлаж үхэн үхтлээ тэмцэнэ шүү новшнуудаа!!!!!
БҮҮ МЭДЭЭЭЭЭЭЭ 2026-04-07 202.126.90.62
Монгол Залуус Хийж Бүтээж Бодож Сэтгэж Хорвоод баймгүй өндөр IQ-тай л гэлцдэг мэдкүүү……Монгол Залуус Монголчууд Монгол Компаниуд Монголчуудыгаа Хуурч Хулхидаж Хохирооож Үйлээ хурааж байгаа Түмэн Кэйсүүүд бнаа аа бна…..Яах ч ёстой юм бүүүү мэдэээээ