Ньюс хөтөч: Ургацын улсын комиссын хуралтай

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ургацын улсын комиссын хуралтай

Ньюс хөтөч: Ургацын улсын комиссын хуралтай

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 24

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Өдөртөө 23-25 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл’ сэдэвт зөвлөлдөх уулзалт Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 99160036
  • ‘Нүүдэлчид ба хот суурин’ олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн /СТӨ/ 303 тоотод эхэлнэ. Холбоо барих утас: 98119897
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана

10.00

  • ХХААХҮЯ-ны 9 давхарын хурлын танхимд Ургацын улсын комиссын хуралтай.

11.00

  • Монгол нутгаас урьд өмнө олдож бгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэнэ.Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулна.
  • Дээд боловсролын чанарыг сайжруулах хүрээнд БСШУСЯ, Сингапурын ‘Тимасек’ сантай хамтран хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн ахисан түвшний сургалтанд төрийн өмчийн 6 их дээд сургуулийн 50 багш, 30 оюутан хамрагдаж байна.БСШУС-ын сайд, Дээд боловсролын бодлогын газрынхантай хамт энэхүү сургалтын үйл явцтай танилцана. Арга хэмжээ МУИС-ийн номын сангийн хоёр давхарт болно. Холбоо барих утас: 8811-1046
  • Хөдөө орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан ‘Давалгаа’ аппликейшны нээлтийн үйл ажиллагаа болно.
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА” сэдэвт хэлэлцүүлэг  Төрийн ордны А танхимд болно

11.30

  • Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ

11.40

  • Их монголын хутагт хувилгаад сангаас Үндэсний номын сангийн сан хөмрөг дэх эртний ном судар, соёлын баримтат өвийн хадгалалтад хувь нэмэр оруулж баринтаг урлан гардуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99164812

12.00

  • Мишээл экспод болох ‘БАРИЛГА ОРОН СУУЦ 2018′ үзэсгэлэн яармагийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбоо барих утас: 91000222
  • Япон улсын буцалтгүй тусламжаар хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөл баригдаж эхэлнэ. Арга хэмжээ 224 дүгээр цэцэрлэгийн хажууд болно.
  • МОНГОЛЫН АНХНЫ ‘УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ТӨВ’ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ. Нээлтийн арга хэмжээ БЗД, Арслантай гүүр, оюутны хотхон, 21-р сургуулийн баруун хойд талд, 40-р байрны 2 давхарт 5 тоотод болно. Холбоо барих утас: 99122858, 99034318

13.00

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнд UB FOOD фестиваль нээлтийн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 88002705
  • Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулна.

16.00

  • ГХЯ-нд Монгол Улсын баатар, ахмад дипломатч Пунцагийн Шагдарсүрэн гуайн 100 насны ойд зориулсан шинэ гэрэл зургийн цомог, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

19.00

  • Монголын Залуучуудын өдөр наймдугаар сарын 25-ны өдөр болно. Энэхүү өдрийг тохиолуулан хийж буй Залуучуудын сарын аяны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэхүү аяны нээлтийн үеэр 15-34 насны залуучуудад сэтгэлзүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Холбоо барих утас: 86094455, 88209963

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

2008.08.24 Бээжингийн олимпийн Боксын эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Энхбатын Бадар-Ууган алтан медалийн эзэн болов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж