Хөндөх сэдэв: Алхахад аз, явахад ёндоо хэрэгтэй хот

Хөндөх сэдэв: Алхахад аз, явахад ёндоо хэрэгтэй хот

Хөндөх сэдэв: Алхахад аз, явахад ёндоо хэрэгтэй хот

Алхахад аз, явахад ёндоо хэрэгтэй хотод бид амьдарч байна. Учир нь урин дулаан болж, улирал солигдсонтой холбоотойгоор хүмүүс замын түгжрэлд орж стрессдэхээс илүүтэйгээр түргэн гэгч алхаж, хүрэх гэсэн газраа очих нь амар санагдах болсон. Гэвч явган хүний замаар алхана гэдэг арван гурван тамын сорилыг давахтай дүйцэхүйц болсон мэт.

Үүний жишээг Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол орчмын явган хүний замаас харж болно.Эвдэрч цөмөрсөн хавтан, овгор товгор гадаргуу, шороо шавартай холилдсон зам нь эрүүл хүнийг ч эрэмдэг болгохоор байдалд хүрчээ.

Хүүхдүүд алхаж явахдаа бүдэрч унах, ахмад настнууд тэнцвэрээ алдах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэртэй явах талаар бол дурсаад ч хэрэггүй биз. Хотын хөгжлийг зөвхөн өндөр барилга, өргөн замаар хэмжих ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-08 43.228.131.224

Хот гэдэг бол явган хүнд зориулсан зам талбай хэрхэн сайн хийгдсэнээрээ сайн хот, сайхан хот гэдэг нэр авдаг. Мөн дүүрэг болгонд байх естой парк, цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн явган хүн, хурд ихгүй механик унадаг дугуй ордогоороо амгалан, амар хүнээ бодсон хот болно. Ийм хотуудаар бид зөндөө явсан мөртлөө, өөрсдийнхөө хотыг үүний эсрэг болгоод байдаг. Бусдад төвөг болохгүй, бусдын амар амгаланг бодож амьдарна гэдэг бол ууг нь монгол хүний төрөлх чанар. Мөд өөр болно биз дээ, бид чинь монгол хүн.

Avatar

Хэн нь ???????? 2026-04-08 202.70.43.34

Хотын өнгө төрхийг яг хэн нь өөрчлөх ёстой юм бүү мэдээ………ТӨР өөрөө юу ???Хувийн хэвшил ба Ард Иргэд өөрсдөө юу ??????

Avatar

Нянгар 27, 28 оны сонгуулийн шоугаа бүр зогсоо! 2026-04-08 202.9.46.109

Нянгар үтэр түргэн огцор!

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.59

Угаасаа л ийм байсанв Зүгээр байсан юмыг ийм богочихсон юм бол биш

Avatar

y 2026-04-08 103.212.117.59

# ;

Avatar

youtube ? 2026-04-08 103.212.117.59

inside southeast asia's Largest banana peel processing

Avatar

Нэргүй 2026-04-08 103.168.34.177

Хавтангаар зам тавихыг хориглож бетон болон хар зам тавьяа!!!

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.178.143

Ширхэгийн явган хүний хавтан 2 3 жил болоод тарч бутраад алга болчиж бна шууд Асфальтан явган зам хийчүүл 20 жил яах ч үгүй шдээ

Avatar

Нэргүй 2026-04-08 103.168.34.177

Урд нь дандаа үргэлжилсэн бетон ба асфальтан замтай байсныг чадахгүй байж гоё гоё хавтангаар соьсон нь үнэхээр лайтай. Ядаж л үргэлж замууд хямд тусмаар. Харин Сэлбийн баруун эргээр дунд гүүрнээс дээш доош асфальтан зам тавьсан аятайхан байгаа.

Avatar

зочин 2026-04-08 66.181.179.88

Явган хүний заамаас гадна орчны бохирдол маш их байнаа. Нус цэрээ дуртай газраа нийж хаяж байна.
Хэзээ соёлжих хүмүүс вэ Монголчууд минээ. Нус цэрэн дээр гишгихгүй явчих гэхээр бараг боломжгүй болж байна.
Өөрсдөөсөө эхэлбэл ямар байна. Архи, тамхи авдаг мөнгөөр нус цэрээ арчих салфетка авчих л даа ядаж.

Avatar

1 2026-04-08 202.131.245.34

Үнээн. Түгжрэлийг бууруулах, автомашины тоог бууруулах хамгийн зөв зам бол явган хүн алхахад тухтай орчныг бүрдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, унадаг дугуйн аюулгүй орчныг бий болгох явдал юм. Тэрнээс биш авто замаа сайжруулах, хурдны зам хийх зэргээр зөвхөн автомашины хэрэглээг дэмжээд байвал бүгд л машин унахыг дээрд үзнэ.

Avatar

Нэргүй 2026-04-08 103.229.120.233

хотын энд тэндгүй ийм замнууд бна а , явган явахад тун бэрхтэй, эхлээд ядаж л хотынхоо доторхыг цэмцийлгэх хэрэгтэй ш дэ , олон тийшээ үсчээд аль үгүй юм болгоод , балгас болгочихлоо ш дэ

Avatar

Нэргүй 2026-04-08 122.201.23.226

Засвар хийгээгүй үлдсэн 21-р хороололыг зам удахгүй бүрэн засварлана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж