IT салбарын компаниуд ижил нөхцөлд ажиллах ёстой гэж "Ростелеком" үзэж байна | News.MN

IT салбарын компаниуд ижил нөхцөлд ажиллах ёстой гэж "Ростелеком" үзэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

IT салбарын компаниуд ижил нөхцөлд ажиллах ёстой гэж "Ростелеком" үзэж байна

IT салбарын компаниуд ижил нөхцөлд ажиллах ёстой гэж "Ростелеком" үзэж байна

Оросын зах зээлд байгаа гадаадын болон дотоодын компаниуд нэг ижил нөхцөлд ажиллах ёстой гэж ‘Ростелеком’ үзэж байна. Тухайлбал, гадаадын компаниуд мэдээлэл дамжуулах сувгийг ашигласан төлбөрөө төлөх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаагаа тус компанийн хэвлэлийн алба РИА Новости-д мэдээлсэн байна.

Оросын дотоодын компаниуд мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгохоор асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм. 

Өнгөрсөн хавар болсон Санкт Петербургийн Эдийн засгийн форумын үеэр ‘Ростелеком’ компанийн тэргүүн Михаил Осеевский Оросын компаниуд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байхад Google, Facebook  зэрэг том компаниуд дэд бүтцийн хөрөнгө оруулалт бараг хийхгүй мөртлөө оросын хэрэглэгчдээс их хэмжээний орлого олж байна хэмээн шүүмжилж байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж