Адмирал эрвээхий Москвад эргэн иржээ | News.MN

Адмирал эрвээхий Москвад эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Адмирал эрвээхий Москвад эргэн иржээ

Адмирал эрвээхий Москвад эргэн иржээ

Сүүлийн 10 жилд Москвад үзэгдээгүй адмирал эрвээхий эргэн ирсэн хэмээн Москва хотын цахим сайтад мэдээлжээ.

“Адмирал эрвээхий нь онгон зэрлэгээрээ байгаа байгальд элбэг байдаг, харин төв суурин газарт бараг үзэгддэггүй эрвээхий юм. Өмнө нь Москвад зундаа ганц хоёр адмиралыг харж чадвал азтайд тооцдог байсан. Харин энэ жил адмирал Москвад олон үзэгдлээ” хэмээн мэдээлэлд дурдсан байна.

Энэ нь нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх их ажил хийгдэж, олон парк, цэцэрлэгт хүрээлэн ажиллуулж байгаатай холбоотой хэмээн Москва хотын Байгаль орчны газар үзэж байна.

Адмирал эрвээхий нь халуун газар нүүдэллэн амьдардаг.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж