ОХУ жолооны үнэмлэхээ чиптэй болгоно

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

ОХУ жолооны үнэмлэхээ чиптэй болгоно

ОХУ жолооны үнэмлэхээ чиптэй болгоно

Жолооны үнэмлэх болон машин эзэмшигчийн гэрчилгээ 2024 он гэхэд чиптэй болгохоор төлөвлөж байгаагаа ОХУ-ын Дотоод хэргийн яам мэдээллээ. Энэ ажилд 35,6 тэрбум рубль хэрэгтэй хэмээн яамны мэдээлэлд дурджээ.

Эдгээр бичиг баримтыг чиптэй болгосноор дуурайлган хуурамчаар хийх явдлыг цэглэж чадна хэмээн үзэж байна.

Ингэхдээ Оросууд үндэсний үйлдвэрлэлийн  чипийг суулгахаар яригдаж байна.

Мөн машин эзэмшигчийн гэрчилгээг англи болон франц хэл дээр хэвлэхээр төлөвлөжээ.

Энэ оны наймдугаар сарын 3-наас жолооны үнэмлэх болон машин эзэмшигчээр бүртгүүлэх хураамжийг нэмсэн юм. Одоо жолооны үнэмлэхийг 3000 рублиэр, машин эзэмшигчийн гэрчилгээг 1500 рублиэр авах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж