"Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихийг 66.7 хувь нь дэмжлээ"
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Миний хуьвьд зарчмын тогтолцооны талаар ярьж байна. Би 2027 оноос цааш Ерөнхийлөгчийн өмнөх цаг хугацааны сургамжид үндэслэн энэ таван нам анхаарч Монгол Улсын парламент ажиллаасай гэдэг зүйлийг ярья. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртэй байх ёсгүй. Ерөнхийлөгч хүн төмөр зам барьж, хүнсний хувьсгал хийдэг хүн биш. Энэ бол гүйцэтгэх засаглалын ажил. Энэ зааг ялгаагаа сайтар ялгахгүй бол багахан төсвөө хоёр хувааж, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж байна. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгч аж ахуйн ажлын мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхгүй байх ёстой. Энэ дээр мэтгэлцэх ёстой. ҮАБЗ бол аж ахуйн ажлыг хариуцдаг газар биш. Гурван институци хурал хийхийг зохион байгуулдаг болохоос биш хонгилын түлхүүр атгаад, шүүгч нарын тангараг өргөх үгүйгээр барьцаалж хэрэг захиалдаг байгууллага биш. Цаашдаа ҮАБЗ-ийг нууц тендер зохион байгуулдаг газар биш гурван институцийн эв нэгдлийн хурлыг зохион байгуулдаг институци болгож, томоохон хэмжээнд аудит хийж, цэгцлэх ёстой. Энэ алдааг цаашаа давтахгүй байх ёстой. Дээрээс нь Ерөнхийлөгч парламентаас сонгогддог байх асуудлыг 2027 оны мөрийн хөтөлбөрт улс төрийн намууд сонгодог парламентын засаглалтай байя гэвэл ярих ёстой. Парламент ард түмнээс сонгогддог цор ганц субъект байж энэ асуудлыг хийнэ. Тэгэхгүй бол хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалаа дийлэхээ больж байна. Ерөнхийлөгч нам бус бол Тамгын газрын бүх албан тушаалтан нам бус байх ёстой. Би хамтарсан Засгийн газрыг дэмждэг. Цаашдаа олон янзаар хамтрах байх. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа унагадаг түүхийг 2027 оноос давтаж болохгүй ээ. Ерөнхий сайд адаглаад танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдэлтэй байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэж байгаа процесс нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг олж хараасай. Тийм учраас Ерөнхийлөгч өөрт нь хуулиар олгогдоогүй бүрэн эрхээсээ хальж, парламентын үйл ажиллагаа болон эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулахад хүрлээ. Цаашид энэ мэт байдлаар УИХ-ын асуудал руу орж ирээд, Ерөнхийлөгчийн институциас хараат ажиллах нь ээ. Улс төрийн жижиг намаа бодох хэрэгтэй. Улс төрийн намуудынхаа орон зайг нь хумьж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид хаант засаглалтай улс оронд олгодог эрх мэдэл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хамгийн сүүлд ҮХЦ-ийн есөн гишүүнийг ард түмнээс сонгодог. Цэцийн гишүүний шийдвэрийг бид ерөөсөө хянахгүй юм байна. Өмнө нь хэлэлцдэггүй байсан учраас ард түмнийг Цэцэд хандаач гэж уриалж байх шиг байна. Цэцийн есөн гишүүний гарт 126 гишүүн орох дээрээ манай засаглал доройтсон юм уу?
Хурал даргалагч Ж.Батжаргал:
-Энэ хуулийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжээд, ажлын хэсэг гарган илүү боловсронгуй болгоход нь анхаарах ёстой юм болов уу гэдэг байр суурийг аль эрт гаргасан. Намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гаргах нь зөв байх. Гишүүд үг хэлж, санал хэлж дууслаа.
Монгол Улсын УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хураалт явуулж, 66.7 хувь буюу 14 гишүүн дэмжлээ.
Хамт өргөн мэдүүлсэн ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэдэг санал хураалтаар 66.7 хувь нь дэмжлээ.
Хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэдэг санал хураалтаар 66.7 хувь нь дэмжлээ.
"ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга ажлын хэсэгт орсон байна вэ?"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хуулийн төслийг танилцуулсны дараагаар УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Дэмжихэд хэцүү. Дэмжихгүй байх бүр хэцүү хуулийн төсөл байна. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн даргаар би ажилласан. 2024 онд манай намаас мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа сонгодог парламентын засаглал ба эрх мэдлийн хяналт тэнцэл гэдэг бүлэгтээ УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар эгүүлэн татах орчныг бүрдүүлнэ гэж оруулж байсан. Ер нь УИХ-ын гишүүд хяналттай, сахилга баттай байх ёстой гэдэг үүднээс энэ заалтыг оруулж байсан. Нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх, намын төлөөллийн төв байгууллага дүгнэж гаргаж, УИХ-д уламжлах юм байна. Нэгдүгээрт, яагаад жагсаалтын гишүүдийг онцлох болов. Анх иргэд сонгогчдын саналаар гэж тусгаж байсан. Тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйгүй байж болох юм уу?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
-Гишүүнийг эгүүлэн татах тухай хууль гэнэт улс төрийн шинжтэй гарч ирж байгаа асуудал биш. Энэ бол 1992 оноос хойш Үндсэн хуульдаа тусгасан байсан асуудал. Харин энэ нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, амилахгүй байгаа учраас ард түмэн шахан шаардаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд ард түмнийхээ дуу хоолойг сонсч энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Хоёрт, ямар нэгэн нам, улс төрийн зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлэх асуудал огт биш гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Жагсаалтын гишүүдийг сонгохдоо иргэд хэн нэгнийг дугуйлахгүйгээр нам дугуйлдаг. Өөрөөр хэлбэл, тойргоос сонгогдсон гишүүнээс гадна намд итгэл үзүүлж дугуйлдаг. Тэндээс жагсаалтын гишүүдийг сонгож оруулдаг. Тэгвэл жагсаалтын гишүүдэд аливаа асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Энийг нам хүлээх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн 19.5 зүйлд УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон шаардлагад үндэслэнэ гэж заасан. Тэгэхээр намыг оролцуулж, өөрөө хариуцлагажих ёстой гэдэг үндэслэлээр энэ асуудлыг оруулсан юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Та буруу л ярьж байна. Ёс зүйн асуудал зөвхөн жагсаалтын гишүүдэд хамаатай юм уу. Тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн алдаа гаргаж болох юм уу.Ёс зүй адилхан байх ёстой. Зарим улс орнууд намаа сольж, тойргоос гарсан хүн байвал нөхөн сонгууль зарлахгүйгээр жагсаалтаараа дараа дараагийн хүмүүс нь орж ирдэг. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жагсаалтын гишүүдийг ад үзэж болохгүй. Бид МАН-ын Бага хурлаараа ч гэсэн хэнийг оруулах вэ гэдгээ дотоод ардчиллаараа сонгодог шүү дээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
-А.Ариунзаяа гишүүн хуулийн төслөө сайтар уншъя. Гурав дахь хэсэг дээр таны асууж байгаа асуудлыг тодорхой тусгасан. УИХ-ын бүх гишүүнд ёс зүйн асуудал хамааралтай байгаа. Мөн хэн нэгний улс төрийн үйл ажиллагаагаар эгүүлэн татах, жагсаалтын гишүүдийг ялгаварлан гадуурхаагүй гэдгийг онцлон хэлье. Тийм ямар ч боломж байхгүй.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Би харин ч хууль сайн уншдаг хүн шүү. Хуулийн төслийн 9.1.6 заалтад хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ-ын дарга, нам эвслийн бүлгээр өргөн мэдүүлж, уг саналыг УИХ нээлттэй хэлэлцэж, илээр санал хурааж, гишүүнийг олонх дэмжинэ гэж тусгасан байна. Та бид хоёр мэтгэлцээд яах вэ. Жагсаалтын гишүүдийг та болон таны хажууд сууж байгаа эрхэм жагсаалтын гишүүд гэж удаа дараа хэлснийг онцлоё.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Хурал даргалагчаас асууя. Яагаад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга ажлын хэсэгт орж ирсэн юм бол. Энэ хүн хуулийн дагуу үндсэн чиг үүргээрээ ҮАБЗ-ийн чиг үүргээр судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт гаргах шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, ҮАБЗ-ийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй. Өнөөдөр энд ҮАБЗ-ийн хурал болж байна гэж бодохгүй байна. Энэ хуулийг өргөн барьснаар Д.Энхтүвшин гишүүн зодоон хийсэн. Энэ хуульд энэ үйлдэл нь хамаарах уу. Нэг хүн улстөрчийг албаар онилсон үйлдэл хийвэл хэнд нь хариуцлага хүлээлгэх вэ. С.Лүндэг гишүүн намрын чуулганд 30-аас дээш хувьд суугаагүй. Мөн М.Нарантуяа-Нарагийн асуудал энэ хуулиар яаж зохицуулах вэ?
Хурал даргалагч Ж.Батжаргал:
-Хууль санаачлагчийн ажлын хэсгийн нэрсэд А.Бямбажаргал хууль зүйн ухааны доктор гэж нэр орж ирсэн. Энэ дагуу ажлын хэсэгт байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
-А.Бямбажаргал доктор бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хүн. Энэ хүн ҮАБЗ-ийн гишүүдийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй. Хоёрт, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн юм. Зарим гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үйлдэл нь ёс зүйн ноцтой зөрчилд орох уу гэж асууж байна. Ёс зүйн дүрэмд хэн өөрчлөлт оруулж, шинэчлэх вэ гэвэл та нар өөрсдөө. Ёс зүйн зөрчил, ноцтой зөрчил гэдгийг ажлын хэсэг гаргаж, тогтоох юм. Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаа руу орж болохгүй. Та бүхэн асуудлаа шийдээд, санал санаачлагаа гаргана. Өөрсдөө томъёолох юм. Ирцдээ хүрдэггүй, ордонд асуудал үүсгэсэн асуудлыг мөн та бүхэн тогтооно.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Би хэзээ ч ёс зүй ийм байх ёстой гээд хуульчилж, том толгой гаргаж зүрхлэхгүй. Та өөрсдөө ёс зүйгээ тодорхойл гэж байна. Өнөөдөр хамгийн том зөрчил бол найзан дундаа орж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь албан тушаалаа нууж, ажлын хэсэгт доктор, судлаач гэж орж байгаа нь ёс зүйн асуудал шүү. Та хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Та хэнийг хуурч байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Ёс зүйн зөрчил гэж яг юуг хэлж байгаа юм бэ. Ноцтой зөрчил нь юугаараа ялгаатай вэ. Ёс зүйг хуульчилсан хэдэн орон байдаг юм бэ. Эгүүлэн татах эрх хэнд байдаг юм бэ. Зөвхөн сонгосон субъектэд байдаг. Үндсэн хуульд эгүүлэн татна гэж заасан нь алдаа. Парламент өнөөдөр УИХ-ын гишүүнээ эгүүлэн татах эрхгүй. ҮХЦ эгүүлэн татах эрхгүй. Ганцхан сонгогчид нь өөрсдөө эгүүлэн татна. Хэрвээ бид өнөөдөр энэ асуудлыг ярих гэж байгаа бол хөөнө, чөлөөлнө гэж оруулж ирэх ёстой. Тэгж байж хууль зүйн хэллэг нь зөв болно. Тангаргаасаа няцна гэж яахыг хэлэх юм. Яасныг тэгж хэлэх вэ. Нам өөрөө Үндсэн хууль зөрчсөн бол гэж олон улсын жишигт байдаг. Жагсаалтын гишүүдийг харж, намд нь санал өгдөг. Ирэх 2028 оны сонгуулиар жагсаалтаар маш гоё 10 хүнийг оруулчихаад, удалгүй дараагийн 10 хүнийг оруулж ирдэг эрсдэл үүснэ. Дээр нь УИХ-ын гишүүн чинь бүх ард түмний элч юм уу, намын элч байна гэж заасан бил үү?
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:
-Бид нэг зүйлийг зарчим болгож ярих ёстой. Үндсэн хуулийн хүрээнд энэ асуудлыг ярих ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдаж, хоёрдугаар сарын 12-ноос орон даяар дагаж мөрдсөн байдаг. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа хоёр газар эгүүлэн татна гэдэг заалтыг оруулсан. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 29.3 зүйлд, хоёрт, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хянан шийдвэрлэх маргааны төрөл буюу Үндсэн хуулийн 66.2.4 заалтад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлаар эцсийн дүгнэлт гаргана. Хэрвээ 1, 2 дахь асуудлаар хэрэв УИХ хүлээж аваагүй бол түүнийг дахин хянаж, эцсийн шийдвэр гаргахаар заасан байдаг. Холбогдох Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр долоон удаа гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, эгүүлэн татна гэдэг асуудлыг хэрэвзээ өөр агуулгаар ярина гэвэл энэ Үндсэн хууль өөрчлөгдөх хэрэгтэй болно. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэд хэдэн асуудлыг хөндсөний нэг нь 29.3 заалтад тодруулж нэг зохицуулалт оруулсан юм. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдана гэж тусгасан. Би 2019 онд энэ агуулгаар ярьж байсан. Дэлхийн улс оронд ёс зүйг хуульчилдаг юм уу гэдэг асуудлыг хөндөж байна. Хулгай хийж, худлаа хэлж болохгүй гэх тэр хэм хэмжээнүүд нийгмийн хууль болдог. Өнөөдөр Монгол Улсын Их Хурал 2009 оноос хойш УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэдэг дүрмийг УИХ-ын тогтоолоор баталж мөрдөж байна. 2021 онд энэ дүрмээ шинэчилсэн. Тэрний нэг нь Монгол Улс өөрөө юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ёс зүйн гарын авлагад Австрали улс сануулж, анхааруулж, донгодох зэрэг арга хэмжээ авдаг. Мөн Герман, Энэтхэг, Ирланд гэх мэт орон байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Таны сая дурдсан орнуудад ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг нэг ч удаа хуульчлаагүй. Ёс зүйн зөрчил гэдэгт ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогоо худал мэдүүлснийг, хуралд хүндэтгэлгүй хандсаныг гэж байгаа юм. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал бол тэртэй тэргүй шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах үндэслэл болдог. Шүүхийн шийдвэрийг парламент ч хэлэлцэх эрхгүй.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:
-Зарчмын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах харилцааг 2019 онд зохицуулахдаа өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон бол гэж шууд хэрэгжих хэм хэмжээ байдлаар бичсэн. Дэлхийн бусад улс орнуудаас Үндсэн хуулийн энэ дэг журам шиг зохицуулалтыг хайгаад олохгүй юм билээ. Зөвхөн Монгол Улсад энэ зохицуулалт бий. УИХ-ын гишүүн тангарагт ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж гэж нэмж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Ёс зүй өнөөдөр нийгмийн хүлээлт болсон нь үнэн. Бид сэтгэл хөдлөлөөр хандахгүйгээр олон талаас нь судалж, долоо хэмжиж, нэг огтлох ёстой. Парламентын дархлаа гэж том юм яриад яах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Манай Үндсэн хуульд ямар, дэлхийн улс орнуудад ямар байна вэ гэдгийг л харах ёстой. Төрийн гурван том институци бие биеийнхээ эрх мэдэлд халдсан хууль санаачлахыг хориглосон юм. УИХ-ын тухай хуульд УИХ-ын эрх мэдэл, онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж болохгүй, бусад хуулиар зохицуулахгүй гэж заасан. Үндсэн хуульд, төрийн эрх мэдэл ард түмний гарт байж, ард түмэн төлөөллөөрөө дамжуулж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Төрийн эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Энэ хууль зөрчсөн байдал руу оруулж байна.
3,569.17





















































Нэргүй 2026-04-07 103.212.162.86
Чадваргүй, ёс зүйгүй, боловсролгүйчүүд олон тул жагсаалтыг бүр болих хэрэгтэй! Одоогийн харанхуйчуудаасаа зайлуулаааа
Зочин 2026-04-07 63.140.1.201
Ер нь намын жагсаалт гэж балай юмыг болиоч.Галзуу, согтуучуул орж ирээд байна.Нараа ч гэнүү нэг галзууг одоохон боль
зочин 2026-04-07 66.181.166.196
Жагсаалтын гишүүд бол ойлгомжтой, жагсаалтад нэрийг оруулж, гишүүн болгосон тэр хүндээ л үйлчилнэ, тэдэнд бодож, сэтгэх хэрэг, ер нь толгойны хэрэг байхгүй гэхэд болно, тэдэнд зөвхөн эзнийх нь заавар, чиглэл ойлгомжтой, цаг тухайд нь өгөгдсөн байх нь чухал, ер нь энэ жагсаалт гээч юм анхнаасаа намын удирдлагуудын гал хамгаалагчиддаа зориулж гаргаж ирсэн шийдэл
Нэргүй 2026-04-07 103.212.116.153
Энэ эргүүлэн татах хууль бол төрийн эрхийг хууль бусаар авах алхам шүү. Хэн бяртай нь төрийн эрхийг авах ажиллагаа эхлэн. Тиймээс энэ хуулийг олон талаас нь харж зөв хийхгүй бол болохгүй. Эргүүлэн татах механизм байхгүй бол бас даварсан гарууд их байна тэднийг янзлах хэрэгтэй
Нэргүй 2026-04-07 66.181.177.209
Их хурлын гишүүн болох нь өөрөө ашиг сонирхол эрх мэдлийн төлөөх увайгүй тэмцэл.Хаанаас хэрхэн санхүүгээ цуглуулахаас авахуулаад эхнээсээ л бохир хүмүүс төрд орохыг тэмүүлцгээж байдаг!Тийм ч учраас хэрүүл уруул.хардалтаар жигүүрлэсэн парламент нэртэй луйварчид л байгаа шүү дээ.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:ҮАБЗ-ИЙН Н.Б.Д-ЫГ МОНГОЛЫН ҮАБ-ЫН АМЬД АРХИВ БОЛОХ ТҮВШИНД БЭЛТГЭЭСЭЙ 2026-04-07 59.153.112.125
ҮАБЗ-ийн н.б.д улс төрийн албан хаагч байсныг төрийн жинхэнэ албан хаагч болгосон юм. Ерөнхийлөгч солигдоход н.б.д.солигдохгүй, АМЬД АРХИВ гэж үзсэн хэрэг. Элбэгдорж, Баттулга нар улс төрийн албан тушаал хашиж байсан хүн авчраад буухдаа хамт явлаа. Хүрэлсүх н.б.даргаа солиод энэ багшийг томилж. Ж-нь, шатахууны хомсдолд орох шинж илэрмэгц л өмнө нь бэлэн болсон арга хэмжээний хувилбаруудыг ҮАБЗ-ийн 3 гишүүндээ танилцуулах г.м.Хуулийн төслөө Ерөнхийлөгчийн ТГ-ынхан боловсруулаг.
Нэргүй 2026-04-07 66.181.176.254
Ад үзнэ гээд хагас солиорлын түвшинд хүрсэн байна
Нэргүй 2026-04-07 103.229.121.109
хэ хэ угаасаа жагсаалт нь таг илүү зальт нөхдүүдийнхээ тоглоом нь байснаа мэдээгүй манаргаж яваа бололтой
та нөхөд бол үндсэн чиг үүргээ биелүүж уг хуулийгн төслийг ариутган тунгаан батлах л учиртай 2026-04-07 103.229.122.75
Энэ их хурлыг тар чадамгүй, бүгд худалч хулгай, шантаажчин,лайвчин гээд л 7 булчирхай.8 найлзуурхайг чинь тоочиж тар гэж иргэд шаардаад л байгаа шүү? Тэгээд өндөр бооцоог тавьж энэ суудалд хүрсэн хэн ч байлаа бидний буруу худлаа ярьдаг хулгай хийдэг тул эргүүлэн татах хууль санаачилья гэх үү?ёстой хөх инээд хүрчихлээ. Улсынхаа эв нэгдлийг хангагч билэг тэмдэг болсон ерөнхийлөгч маань харсаар байж иргэдээ талцуулаад бөйалтай нь биш дээ Аргагүйдэхдээ энэ хуулийг санаалсан тул дэмжиж хэрэгтэй
asdf 2026-04-07 103.168.34.69
УИХ-д орсон хулгайч нар өөрсөндөө дархлааг хүсээд байна уу
Иргэд Их хурлыг ил цагаанаар тар л гээд байгаа шүү 2026-04-07 103.229.122.75
Праламентийн дарахлаа гэж эрхэм гишүүд ам ангайл хэлэх юм. Тэр дарахлаа гээч юмыг хөнлөнгөөс бусдаас хайх ёстой юу? Та нар өөрсөдөөс дайвал илүү оновчтой бус уу? Эрхэм гишүүний тангарагийн үгэд худлаа ярьна,хулгай хийнэ мөн тийм үзэглийг хамгаалга гэх ганцач үг үсэг байхгүй нь тов тодорой атал тэр үгнүүлйг хэлж таргарагчихаадп бодит амьдара дээр зөрчөөд байгаа биздээ .Тэгэхээр ангай тангаргаасаа няцсан уравсан гэх ойлгол зүй ёсоор урган дарнаа даа. Үүнийг д цэгцлэх гэсэн хууль. үгүйсгэх аргагүй
Нэргүй 2026-04-07 103.212.116.33
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!
Нэргүй 2026-04-07 59.153.112.26
Цаашдаа УИХ-ын гишүүдийг зөвхөн сонгогчдын саналаар сонгодог журмыг мөрдөх нь зөв юм.Намын дарга өөрийгөө хамгаалагчдыг УИХ-д жагсаалтаар оруулснаар ямар ноцтой байдал үүсгэдэгийг олон нийт харлаа.Намын нэрээр УИХ-д орж ирэээд нийгэмд тустай санал санаачлага гаргахаас илүү номчирхож УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулагчид, хуралдаа үл суугчдыг эргүүлэнг татах ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна.
irgen 2026-04-07 66.181.179.250
Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах нь Үндсэн хуулиар түүнд хориглосон асуудал. Үүнийг мэдсээр байж мэдэн будилж ийм хуулийн төсөл оруулж байгаа нь өөрийгөө Үндсэн хуулиас дээгүүр тавьж дур зоргоор авирлах болсны тод илрэл. Энэ үйлдлээрээ Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн гэж Булгантуяагаас өмнө алба тушаалаасаа огцрох нигуртай. Их өөрийгөө хаан гээд бодчихсон байгаа нь Трампыг дууриаж байгаагийн илрэл. Хүрэлсүхийг хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй.
Нэргүй 2026-04-07 202.126.90.107
харагдаач х**
Нэргүй 2026-04-07 66.181.184.62
Энэ хуулийг зөвхөн УИХ ын гишүүд санаачлах хууль зүйн үндэс байгаа юм шиг харагдаад байна, хэрэв энэ маягаар цааш явбал үндсэн хууль зөрчсөн байдал руу оруулах вий
Нэргүй 2026-04-07 103.11.194.145
Жагсаалтаар буюу арын хаалгаар орсон баагийг хэн УИХ-ын гишүүн гэх вэ дээ, яршиг л байна.
Нар 2026-04-07 202.126.90.107
жагсаалтаар орох нь буруу тэд тойргоос сонгогдох ёстой шүү