УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.07/ хуралдаанаар Монгол Улс, Герман улсын /ХБНГУ/ Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шатны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив.
Төслийн хүрээнд дэвшилтэд технологиор зай талбайд хэмнэлттэй 110 кВ -ийн GIS (Gas-Insulated Switchgear) хаалттай хуваарилах байгууламжтай дэд станцыг Сүхбаатар дүүрэгт барьж байгуулна. Төслийг ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк /KFW/-аас 17 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дэд станц байгуулснаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хороо, Улсын төв 1, 2 дугаар эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжийн хүлээгдэж буй 49.4 МВА чадлын хүсэлт хангагдах юм байна.
Улмаар саналаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов
Мөн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчид, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр салбарын 3 давхаргат хамгаалалтын тогтолцоог нэвтрүүлэх, салбарын нэгдсэн дэд бүтцийг бий болгох, санхүүгийн хоршооны гишүүдийн эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ, зах зээлийн тогтвортой байдал хангагдах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, цаашдын өсөлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
3,569.17





















































Нэргүй 2026-04-07 103.229.121.109
Хэ 17саяас 1сая хүрэх ч юмуу eврогоор нь шийдсэн болж гурилдаад үлдсэн нь бялуу болоод хуваагдах байх даа
Өр 2026-04-07 202.9.46.109
Улсын өр зээл нэргүй зарцуулагдаад л дуусна. Ер гайхуулаад, баярлаж гүйгээд байх юм бишдээ..
И 2026-04-07 103.229.122.39
Юун тодорхоя бус юманд зээл аваад бна вэ? Халтарын хулгай эхэлж бгаам бна ? ДЦС,УЦС, .. эх үүсвэрүүдээ л барихаа бодооч. Шугам, дэд станцаа брсгал зардлаараа л шийднэ биз. Цахилгаан хангамж нь таг болчихоод байхад галзуурсан үнэтэй зам, трамбай ч гэх шиг юманд хамаг хөрөнгөө зарна # ОЙЛГОМЖГҮЙ ТӨР !!!