А.Амундра: Гэрчийн хамгаалалтад авбал мэдүүлэг өгөхөд бэлэн

А.Амундра: Гэрчийн хамгаалалтад авбал мэдүүлэг өгөхөд бэлэн

А.Амундра: Гэрчийн хамгаалалтад авбал мэдүүлэг өгөхөд бэлэн

Эрх баригч МАН-ынхны авлигын асуудлаар шүгэл үлээгээд байгаа “Бодь интернэшнл” –ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өнөөдөр /2026.04.07/ инстаграмаараа дамжуулан гэрчийн хамгаалалтад авбал Авлигатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн гэв.

Хүсэлтдээ тэрбээр “"Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, Авлигатай тэмцэх газар /АТГ/, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна" гэжээ.

А.Амундрагийн хувьд гэрчийн хамгаалалтыг хоёр дахь удаагаа хүсэж байна гэж хэлж болно. Учир нь, тэрбээр жилийн өмнө буюу 2025 оны аравдугаар сард “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүсэлт дайж байв. Гэвч түүнийг хамгаалалтад аваагүй, эцэстээ хилийн дээс алхан гадагшаа гарсан юм.

Хэсэг хугацаанд чимээгүй байсан эл асуудал өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ одоо Засгийн газрын Хэрэг эрлэх газрын даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар холбогдох мэдээллүүдийг өгсөн үеэс идэвхжсэн гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах болсон талаараа “Б.Энхбаяр "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна" хэмээн мэдэгдсэн юм.

Харин сайд Б.Энхбаяр энэхүү мэдээллийг үгүйсгэсээр байгаа. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ өчигдөр энэ асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-04-07 103.212.119.34

MCS гэж үе үеийн эрх баригчдын мөнгө угаадаг долларын угаалгын машиныг хогийн саванд хийж тээрэмдэх цаг болсон шүү. Энэ байгууллага Монголын гэсэн өнгөтэй өөдтэй болгоныг гадны гар хөл бологсодоор дамжуулж зарж идсэн ,энэ байгууллага байгаа цаг Монгол хүмүүн хэзээ ч нар харахгүй . Учир нь тэд бол Хятад эрлийзүүд. Энх-Амгалан, Наран-Баяр, Од-Жаргал,,Амундара ч гэх шиг харахад л яах аргагүй Хятад .

Avatar

Нэргүй 2026-04-07 66.181.180.32

Ухаа худагийг төрд авах гэсэн гишүүдийг сугалах оджаргалын захиалгтай хуулийг хэлэлцэхнээ

Avatar

Нэргүй 2026-04-07 103.229.122.75

энэ нөхөрийн үгэнд итгэх хэцүү.Яагаад гэвэл харын хар ПИАР-аар дагнан мэргэжсэн Баатар энэ 2 бол ав адилхан хар пиарчид шантаачингууд. нэг нь зохиолыг нь нөгөө найруулан жүжиг болгон нийгмийн сүлжээнд тавьж хар массар сэвүүлдэг нөхөд Үнэн юм гэж нэгээнч байхгүй худлаа чулуун хөөлгөж байгаа юм. Хамгаалалт энэ тэр гэж асуудлыг хамсаатнаасаа холдуулох арга. Үнэмшиж болохгүй ээ

Avatar

Хэхэ 2026-04-07 59.153.114.94

Шаамар 15 давхарын. Улсын мөнгөөр наашлах нь уу?

Avatar

Нэргүй 2026-04-07 124.158.106.250

Хулгайч хэзээ ч хулгайчаа илчлэхгуй. Тиймээс шууд л буудах хэрэгтэй. Энэ хулгайч алга болвол еер зардлууд нь еерее ил болно.

Avatar

Зочин 2026-04-07 66.181.178.192

Тэр их хэмжээний долларийн авилга авсан хүн өнөөдөр төрийн өндөр албан тушаалд байгаа учраас А.Амундраг хамгаалалтанд авхуулахгүй байх бүх талын арга хэмжээг авч байгаа нь тодорхой.

Avatar

Зочин 2026-04-07 66.181.178.192

Тэр олон мянган долларийг авсан хүн өнөөдөр төрийн өндөр албан тушаалд байгаа учраас А.Амундраг хамгаалалтанд авахуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч байгаа.А.Амундра мэдүүлэг өгвөл авилгачид баларлаа гэсэн үг.Б.Энхбаяр энэ авилгын талаар сайн мэдэж байгаа боловч сайд болоод бүр таг болсон.

Avatar

Нэргүй 2026-04-07 43.242.242.59

Энэ хүнийг хамгаалалтанд аваад нотолгоотой баримтыг нь сонсч байцаалт аваххэрэгтэй. Тухайн үед Б.Энхбаяр чинь хууль зүйн сайд байсан учир гэрчийн хамгаалалтанп авах хүсэлтээ түүнд гаргасан байна. Гэвч Б.Энхбаяр түүнийг хамгаалалтанд авсангүй.Яадаг ч байсан энэ хүнээс тэр нотлох баримт бичлэгээ АТГ авах хэрэгтэй дээ. Улс төржөөд Б.Энхбаярын шахалтаар АТГ нь энэ хүнийг гэрчийн хамгаалалтанд авахгүй байх магадлалтай. Худлаа бол Б.Энхбаяр гүжирдүүлсэн гэж гомдол гаргах эрхтэй. Гэвч гаргаагүй л байна

Avatar

Зочин 2026-04-07 103.229.120.26

Амундра амь насанд хь заналхийож байна гэж худлаа даа худлаа Хар пиаранд үнээн гаршсан нөхөд чихь Баатар энэ хоер Оюунэрдэний зөвлөх баыхдаа хиысэн гол ажил бүх хөхөнгө мөнгөтэй хүмүүсийн хувийн орон сууц өмчч мхөрөнгө Заысанмлахь эдлэн газар ах дүү хамаатан садаан наыз нөхдиын өмч хөрөнгийн талаар материал цуглуулж Эгүүр сайтад тогтмол нийтэлдэг байсан Бас биёлэг ч хийлэг байсан биз Шударгадаа биш л дээ Өөрөө шалгуулах болсон учраас мултрах гэж шантааж хийх гэжж байжээ

Avatar

Нэргүй 2026-04-07 66.181.176.254

Энэ эрэгтэй ягаан хувцас өмсснийг харахад г*** юм байна.

Avatar

Нэргүй 2026-04-07 122.201.31.211

Авлигач

Avatar

Зочин 2026-04-07 202.21.125.250

Шүгэл үлээгчийг хуулийн дагуу хамгаалалтанд ав. Гэрчийн мэдүүлэг нотлох баримтуудыг нийтэд дэлгэ. Улсад оруулсан ашгийн хувиар шүгэл үлээгчийг шагна. Адгийн авилгачдыг хуулийн дагуу үйлийн үрийг нь эдлүүлье. Улсыг хохиролгүй болгоё. Хамгийн гол нь олны х****л хүртэж үр удмаараа шаналах болно.

Avatar

Нэргүй 2026-04-07 59.153.112.125

Амундра МАН-ын сонины дарга, Бодийн захирал гээд хоёр талд ажилласан байна.Тэр бүх уулзалтаа дүрс, дуутай бичлэг хийсэн байна.Амундра Б.Энхбаяр, Мөнх-Эрдэнэ хоёрыг гарцаагүй байдалд орууллаа гээд хүмүүс яриад байна.Учрал АБ, Амундра нарыг намаас хөөхөөр ярьсан нь Амундраг бичлэгүүдээ нийтэд дэлгэх, АБ уул уурхайн компаниас мөнгө авч намаа санхүүжүүлсэн тухай Хүрэлсүхэд хэлэх сэдэл өгсөн байж болох талтай юм.Учралын ЗГ-ын эмзэг цэг Б.Энхбаяр болж байх шигээ…

Avatar

Нэргүй 2026-04-07 202.55.188.118

Нэг юм ойлгомжгүй байна… Гэрчийн хамгаалалтыг эхлээд Б.Энхбаяраас хүсчхээд одоо болохоор Б.Энхбаярыгаа илчилнэ гэж гэрчийн хамгаалалт хүсээд байхын… Улстөрийнхөн гадагшаа зугатаж гарч мөнгөгүй болохоороо дандаа ингэхийн, яг нөгөө шоронд орохоороо хамаг өвчин нь сэдрээд үхэхийн наагуур болдог шиг инээдтэй

Avatar

Нэргүй 2026-04-07 202.126.90.103

тэр үед энхбаяраас зориуд хүсээд өнөөх нь асуудалтай болохоороо өгөөгүй гэж өнөөдөр уншигдаад байна л даа эсвэл тэгж уншуулаад байна . шоронгийн хувьд тийшээ орсон хэн ч ямар нэг байдлаар хууч өвчин , орчлонгийн өөрчлөлтөөс үүссэн бусад өвчин их бага хэмжээгээр заавал илэрдэг . сувилал биш шүү дээ

Avatar

Saruul 2026-04-07 103.212.162.120

Энэ төмөр замын оффтейк гэрээ хийхэд Б.Энхбаяр чинь тийм нөлөөлөх хэмжээний хүн байгаагүй ш дээ. Харин ОЭ бол жинхэнэ хүчээ авч гарч ирж байсан үе. Энэ гэрээнд Б.Энхбаяр нөлөөлөх боломж тун бага л гэж харагдаад байгаам даа.

Avatar

Нэргүй 2026-04-07 192.82.91.245

ҮАБЗ – ийн 3 гишүүн, нарын бичиг бас сангийн сайд 5 – ийг сайн шалгана уу даа? талх хэдээр шахсан ч билээ? нэг юм ярьчихаад л хэлээ хазаад алга болсон доо? бараг нүдрүүгээ хуруугаа шаачих шиг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж