Грек улсад хэрэгжүүлсэн ОУВС хөтөлбөрийн хугацаа дууслаа | News.MN

Грек улсад хэрэгжүүлсэн ОУВС хөтөлбөрийн хугацаа дууслаа

Грек улсад хэрэгжүүлсэн ОУВС хөтөлбөрийн хугацаа дууслаа

Грек улсад хэрэгжүүлсэн ОУВС хөтөлбөрийн хугацаа дууслаа

Арван жилийн өмнө болсон АНУ-ын эдийн засгийн хямрал дэлхийн олон улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж муудахад хүргэсэн. Тэгвэл уг хямрал нь Грек улсад хамгийн ихээр нөлөөлж эдийн засгийн гүн хямралд оруулахад түлхэц болов.

2001 онд Европын холбоонд элссэн цагаас хойш Грекийн хямрал эхэлсэн түүхтэй.

Дракма мөнгөн дэвсгэртээсээ татгалзаж Еврог өдөр тутмын арилжаанд хэрэглэх болсон Грек улсын эдийн засаг эхний хэдэн жил эерэг байсан ч улс төрийн буруу бодлого, хариуцлагагүй эрх баригчдаас болж эдийн засгийн хямралд өртсөн. Европын улс орнуудаас авсан зээлийн өр хуримтлагдаж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс давах үед байдал хүндэрч даруй арга хэмжээ авах шаардлагатай болсон юм.

Он удаан жил Грек улс зээлийн өр, төсвийн алдагдлаа холбоотнуудаасаа нуун дарж, замбараагүй зардал зэрэг асуудлуудаасаа болж төсвийг өдөр ирэх тусам хасах тоон үзүүлэлт рүү гулсуулж байсан нь хямралд хүргэсэн гол шалтгаануудын нэг мөн. Нөгөө талаас бол Европын төв банк зөвхөн евро мөнгөн дэвсгэртийг хэвлэж зах зээлд түгээх эрх мэдэлтэй байдаг бөгөөд үнэт цаасыг ханшгүйдлээс хамгаалах үүрэгтэй учир дураараа хэвлэж болдоггүй байна. Харин Грек улс бусад улс орон, санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээ төлөх мөнгө шаардлагатай болсон.

Европын холбооны гишүүн орнууд төсвийн алдагдлыг гурван хувиас доош барих бодлоготой байдаг. 2010 онд Грек улсын алдагдал 13.7 хувьд хүрсэн болохыг Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд тогтоосон нь түгшүүрийн дохио хангинуулж тухайн үед Европын холбооноос гарах дээрээ тулж байсан удаатай. Тухайн үед Грек улсын нийт өр 242 тэрбум евротой тэнцэж байсан бөгөөд Герман болон Франц улсууд хамгийн их мөнгө зээлдүүлсэн байжээ.

Эдийн засгийн хямрал нийгмийн бүх давхаргад нөлөөлж ажилгүйдлийн түвшин 27 хувь хүртэл өсөж байсан бөгөөд 25 наснаас доош залуучуудын 58 хувь нь ажилгүйдэлд өртсөн байсан. Ард иргэд нь ажилгүй, хэт ядуурал нь Грекийн нийгэмд сөргөөр нөлөөлж бослого гаргаж байжээ. Мөн 2013 онд Грекийн дээд боловсролтой, чадамжтай гэх 400 мянган иргэд бусад оронд цагаачилж эх орноосоо дүрвэсэн гэх тоо баримт судалгаанд бүртгэгдсэн байна.

Тэгвэл Европын хороо, Европын төв банк болон Олон улсын валютын сангууд /Тройка/ Грек улсыг аврахаар шат дараатайгаар хэрэгжих хөтөлбөр боловсруулсан билээ. Хэвлэл мэдээлэлд Тройка гэж нэрлэгдэх тус байгууллагууд нь Грект нийт 289 тэрбум евро буюу 330 тэрбум ам.доллартай тэнцэх зээлийг гурван шатлалтайгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өнгөрсөн найман жилийн хугацаанд олгосон.

Энэ хугацаанд Грекийн Засгийн газар олон арга хэмжээ авсан нь ард иргэдээ сойход хүргэсэн юм. Зээл, зээлийн хүүг барагдуулахын тулд хатуу хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн.

Татвар нэмж, тэтгэвэр хасч, цалин орлого бууруулж байж Грек улс зээлийн хүүгийн дарамтаас арай ядан чөлөөлөгдсөн буй.

Тройкагын боловсруулсан зорилтот хөтөлбөрүүд биелж Грек улсын эдийн засаг сэргэн өсч байгаа боловч үлдсэн өрийн дарамт одоо болтол байсаар байна. Дэлхийн эдийн засаг судлаачдын үзэж байгаагаар одоо Грек улс тройкагын тусламжгүйгээр цаашид тулгамдаж буй асуудалд зөв оновчтой шийдвэр гаргах ёстой хэмээн тодорхойлжээ. Үүнд ажилгүйдлийг бууруулах, банкнуудыг капитал хөрөнгөтэй болгох мөн үлдсэн 95 тэрбум еврогийн өрийг дарах асуудлууд үлдээд байгаа аж.

Грек улсын ерөнхий сайд Алексис Ципрас

Г. Батмандах

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-24 96.69.189.11

ncds

ts 2018-08-24 96.69.189.11

x

y/btyc tcdaa,tycgaap (xzx) 2018-08-24 96.69.189.11

zpgll, tpyylax,&

tynld tbcgyilj 2018-08-24 96.69.189.11

pkiin zacaglald Cgcpyyleb,uyn entxn; tyclamj npcd mapgaashiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж