Хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг зогсоосон

Хуучирсан мэдээ: 2018.08.24-нд нийтлэгдсэн

Хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг зогсоосон

Хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг зогсоосон

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас товчхон хэдэн асуултад хариулт авлаа.

-Монгол Улсын төсөв эхний хагас жилийн байдлаар ашигтай гарлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр байгаа. Оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 6,3 хувьтай гарсан. Үүнд гадаад худалдаа, экспорт, импорт нэмэгдсэн нь нөлөөлж байгаа юм. Оны эхний долоон сарын байдлаар төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэдгийг онцолмоор байна. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн ажлын хэсэг Монгол Улсад ирж, ажилласан. Энэ удаад цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал дээр хоёр тал бүрэн хэмжээнд ойлголцлоо. Энэ оны төсөвт суусан эх үүсвэрийн хүрээнд цалин нэмнэ. Ирэх онд цалин, тэтгэврийн хэмжээг инфляцын төвшинтэй уялдуулаад нэмэхээр ОУВС-тай тохиролцсон.

-ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаад буцсан. Тэд ямар дүгнэлт өгсөн бэ?

-ОУВС-гийнхан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, төсвийн сахилга бат, өр барагдуулалт “сайн байна” гэж дүгнэсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш гадаад, дотоодын зах зээл, дотоодын арилжааны банк, иргэн, аж ахуй нэгжээс нэг ч төгрөг, ам.доллар, юанийн зээл аваагүй. Тэгэхээр төсвөөс давсан орлогын зарим хэсэг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, зээл авахгүй байхад зориулагдаж байгаа юм. УИХ-аар 2018 оны төсвийг батлахдаа 1,4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн байсан. Харин Сангийн яам санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлсэн, дээр нь төсвөөс давсан орлогоор төсвийн алдагдлыг нөхөж байна. Өмнө нь улс өөрийнхөө мөнгийг арилжааны банканд байршуулаад, буцаагаад өндөр хүүтэй зээл хэлбэрээр авдаг байсан. Харин энэ Засгийн газрын зүгээс санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулснаар дээрх бүх алдааг зогсоосон. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөнд хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг таслан зогсоосон.  Одоо бол төсвийн сахилга батыг маш сайн сахиж, ажиллаж байгаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж