Ж.Батзандан улс төрийг эзгүйчлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан улс төрийг эзгүйчлэв

Ж.Батзандан улс төрийг эзгүйчлэв

УИХ-ын чуулган завсарлаж, Төрийн ордны хөл хөдөлгөөн тасарсан. Зарим гишүүд тойрогтоо ажиллаж, зарим гадаад, дотоодод аялж яваа сурагтай. Улс төрийн үйл явдал түр намжсан үеийг овжин ашиглаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр долоо хоног бүр хэвлэлийн бага хурал хийдэг болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр үй зайгүй явсан Ардын намын ачлалт ах Ц.Нямдоржийгоо ажил хийсэнгүй огцор гэсэн шаардлага тавьсан. Мөн У.Хүрэлсүхийн засаг юу ч хийхгүй байгаа тул огцрох ёстой гэсэн байр сууриа ч мэдээлэлдээ онцолж байсан. Түүний ах Ж.Бат-Эрдэнэ ЗТХЯ-д гарсан хүн амины хэргээс болж Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа халагдсан билээ. Тиймээс Ж.Батзандан ууртай байгаа учраас У.Хүрэлсүхийн эсрэг довтолж байна гэж улс төрийн хүрээнийхэн хардах болсон юм. Үүний дараахан БЗД-ийн иргэдээ хүлээн авч, тэднтий гомдол саналын мөрөөр мөн л хэвлэлийн бага хурал зарласан. Төрийн ордонд ганцаараа ажиллаж байгаа хэмээн өөрийгөө сурталчлах болсон түүнийг улс төрийг хамгийн сайн эзгүйчилж байна гэж ангийн нөхөд нь шоглож суугаа гэх.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж