"Сулик'' хар салхи Чежү арлыг дайрч, онц байдал зарлав | News.MN

"Сулик" хар салхи Чежү арлыг дайрч, онц байдал зарлав

"Сулик" хар салхи Чежү арлыг дайрч, онц байдал зарлав

"Сулик" хар салхи Чежү арлыг дайрч, онц байдал зарлав

"Сулик" далайн хар салхи Солонгосын хойгийг дайран өнгөрнө гэж өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хар салхи баасан гаригт өглөө Сөүлийн өмнөд хэсэг болон Кёнги мужийг дайран өнгөрнө гэж Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэнгээс дахин анхааруулсан байна. Лхагва гаригт тус улсын өмнөд эргээр хар салхи дайран өнгөрч ихээхэн гарз хохирол учруулсан юм.

Кёнги муж хавиар салхины радиус 320 километр зүүн хэсэг рүү чиглэлтэй агаарын даралт 945 гектопаскал хүрч ширүүсэх төлөвтэй байгаа аж. Өнөөдөр өглөө 9:00 цагийн орчимд салхины хурд 90 км/ц хүрсэн. Маргааш 100км/ц хурдтай ширүүснэ гэжээ. Хар салхинаас болж ширүүн аадар бороо орж үер буух магадлалтай байгааг албаныхан анхааруулаад байна.

Чежү аралд өнгөрсөн мягмар гаригт тус хар салхи дайран өнгөрсөн. Одоогийн байдлаар хүрхрээний хажууд зургаа авч байгаад алга болсон нэг эмэгтэй болон өөр нэг эрэгтэй гэмтсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Мөн 6500 гаруй айл өрхүүд гэрэл цахилгаангүй болсон гэж мэдэгджээ. Мөн 90 гаруй тонн блокон  давалгаа таслагч эвдэрсэн гэжээ.

Чежүгийн 600 гаруй дотоод болон олон улсын нислэгүүдийг цуцалсан байна. Мөн Гимпо, Инчон, Кимхэ зэрэг томоохон нислэгийн компаниуд нислэгүүдээ цуцалжээ. Чежү дэхь 1500 гаруй сургууль, цэцэрлэг, Сөүл, Инчон, Гангвон муж сургууль, цэцэрлэгээ хаагаад байна.

Тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ар иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулан, улс орон даяар онц байдал зарлаад байгаа аж.


 

ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES 

Т. МЯДАГ 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж