Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг олон жилийн дараа шинэчилснээр нийслэл томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүгийн олон төрлийн хэрэгслийг ашиглаж санхүүжүүлэх боломж нээгдсэн. Тухайлбал, 2024 онд нийслэл дотоодоос 800 тэрбум төгрөгийн бонд, гадаад бонд 500 сая доллар босгосон.
Энэ мөнгө юунд зарцуулагдаж байна вэ гэдэг сонирхолтой. Тэгвэл дотоодын бондын 800 тэрбум төгрөгийн хувьд:
- 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр тус станц ашиглалтад орж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлснээр нийслэлд цахилгааны хомсдол гарахад энэ станц “амь тариа” болж байна.
- 294 тэрбум төгрөгөөр Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцыг барьсан. Станц өдгөө бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
- 50 тэрбум төгрөгийг Туул-1 коллектор төсөлд зарцуулахаа төлөвлөсөн. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч байсан ч олон жилийн турш гацаад байсан юм. Хөрөнгө оруулалт хийснээр нийслэлчүүдийн хувьд нэн чухал нэг ажил үргэлжилж эхэлсэн юм.
- 150 тэрбум төгрөгөөр авто замын засвар, шинэчлэл хийжээ. 2024 онд гаргасан бондуудын төлөлт хэвийн үргэлжилж байгаа аж. Харин гадаадын 500 сая долларын бондын хувьд 1.7 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Үүнийг зөвхөн Сэлбэ төвийн бүтээн байгуулалтад зарцуулж буй.
Хэдхэн хоногийн өмнө Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг нийслэл дотоод бонд гаргаж, 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон. ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно.
Эцэст нь дүгнэж хэлбэл, нийслэлийн бондын зарцуулалт нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг нөхөхөөс гадна Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Эрчим хүч, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ зэрэг нэн шаардлагатай, амин чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийж буй нь бодлогын хувьд оновчтой алхам юм гэж дүгнэж болохоор байна.
Хамгийн чухал нь эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бодитоор хэмжиж, ил тод, хариуцлагатай зарцуулалтыг цаашид тогтвортой хадгалах нь нийслэлийн хөгжлийн дараагийн шатны амжилтыг тодорхойлох юм. Зөв зарцуулсан бонд бол өр биш, хөгжлийн хөрөнгө оруулалт байдаг.
3,569.17





















































Нэргүй 2026-04-07 202.126.91.249
худла шаагаад бгаарай.
Зочин 2026-04-07 103.229.120.26
Бүх төслийн зарцуулалтын талаавр аудитын дүгнэлт гаргах хэрэгттэй Тэрхнэээс гадна хот дүүргийн цалин урамшуулал бүх зүылийг ил тод болгоо Хурлын төлөөоөгч бараг сайлын цалин авч байна Иргэдээс зээлж авсан өондын мөнгөөр үү яөөрсөндөө тусдаа цалингийн тогтолцоотой болсон өололтой Дэд сайлын цалин гэж ихипм өолж баыхад юу хиыдэг нь тодорхойгүй хурлын төлөөоөгч саылын уалин аваад сууж байна Их сургуулийн багшийн цалингаас илүү мөнгийг гуламжны цэвэрлэгч нартаа өгч баына
Нэргүй 2026-04-07 66.181.187.156
нямбаатар хуульч тулдаа хуулийг өөрчилж шинэчлэл хийсэн гавьяатай ажлаа мэддэг ийм хүн л хэрэгтэй дээ