Хүн хоол, хөдөлгөөн, бухимдал гурваас болж өвддөг

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Хүн хоол, хөдөлгөөн, бухимдал гурваас болж өвддөг

Хүн  хоол, хөдөлгөөн, бухимдал гурваас болж өвддөг

Өвөрмонголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх, доктор профессор А.Мөнхөө өнөөдөр /2018.08.23/ хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр  “Саруул ухаанаар эрүүл биеийг бүтээе” лекцээ есдүгээр сарын 2-ны өдрийн 10 цагаас “Улаанбаатар палас”-т унших юм байна. Доктор А.Мөнхөө  “Эрүүл зөв хоололтын хичээл”, “Эрүүл амьдрах арга ухаан”, “Сэтгэл зүйн энгийн мэдлэг”, “Төрөлх чадвараа сэргээх хичээл”, “Эд эрхтний тамир сэргээх дасгал”, “Тайвшруулан амраах бясалгал” зэрэг сэдвийн хүрээнд лекц унших аж. Монголчуудад лекц унших болсон талаараа   ‘Хүн эрүүл байх их амархан. Нэгдүгээрт, зөв хоолох. Хоёрдугаарт, зохистой хөдөлгөөнтэй байх. Гуравдугаарт, сэтгэл санаагаа тайван байлгаж алив зүйлд бухимдахгүй байх. Дөрөвдүгээрт, хүнд өөрт нь маш том нөөц байгаагаа ашиглах зэргийг мөрдөхөд л эрүүл саруул аж төрж чадна.  Харамсалтай нь, Монгол Улсад эмийг чихэр шиг хэрэглэж байна. Тиймээс хүмүүсийг эмийн хэрэглээнээс татгалзаж өөрийгөө эрүүл байлгахын төлөө хичээл сургалт явуулж байна. Сэтгэл санаагаа тайван байлгаж, зөв хооллоод дасгал хөдөлгөөнтэй байхад өвдөхгүй. Цусны даралттай, чихрийн шижинтэй хүн эм ууж, тариа хийлгээд эдгэж байна уу гэвэл үгүй. Эмээ уухаа болиод тариагаа зогсооход л буцаад өвдөж байна. Харин миний хувьд ямар ч эм тариагүйгээр хүн өөрийгөө эмчилж болох арга замыг л зааж өгөх юм. Эрүүл өвчингүй байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаална. Тэгэхээр би энэ удаагийн лекцээр хүн хэрхэн эрүүл байх өвчингүй байх аргыг зааж өгнө’ гэв.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж