АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хэлэлцээ хийх 48 цагийн хугацаа олгосон билээ. Энэ хугацаа Вашингтон ДС-ийн цагаар Ням гаригийн 20:00 цагт эхэлсэн. Энэ нь Улаанбаатарын цагаар Даваа гаригийн 08:00 цаг болох юм. Тэгэхээр Трампын Иранд олгосон хугацаа Улаанбаатарын цагаар Лхагва гаригийн 08:00 цагт буюу маргааш өглөө дуусна.
Энэ хугацаанд хэлэлцээ хийхгүй бол Ираныг нэг шөнийн дотор л устгана гэж Трамп заналхийлээд буй. Ираны зарим ухаалаг удирдагч үнэхээр тохиролцох гэж оролдож байгаа байх гэж тэр хэлжээ.
Ираны тал түр хугацаанд гал зогсоох саналаас татгалзаж буй бөгөөд оронд нь мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоож, хориг арга хэмжээг цуцлахыг уриалж байна.
Хэрвээ эцсийн хугацаанд багтаж Ормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүч, тээврийн дэд бүтцэд цохилт өгнө гэж Трамп анхааруулсан. Тэрбээр "Хугацаа дуусах л юм бол Иран чулуун зэвсгийн үе рүүгээ буцна. Нэг ч гүүргүй, цахилгаан станцгүй болно" гэсэн юм.
Гэхдээ цахилгаан станцуудыг устгах, энгийн иргэдэд шахалт үзүүлэх, дэд бүтцэд халдах замаар засгийн газрыг хэлэлцээний ширээнд суулгахыг оролдох нь илт хууль бус үйлдэл гэдгийг Обамагийн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хууль зүйн зөвлөх асан Тесс Брижмэн хэлжээ.
Иранд харилцаа холбооны сүлжээ тасалдаж буй тул яриа хэлэлцээний асуудлаар албаныхантай холбоо тогтооход хүндрэлтэй байгааг АНУ-ын эх сурвалж мөн дурджээ. Тэдэнд ямар нэг шаардлага, санал хүргүүллээ гэхэд хариугаа хурдан хугацаанд авч чадахгүй байгаа аж.
3,569.17






















































зочин 2026-04-07 66.181.160.108
Оросууд шиг хивсэн бөмбөгдөлт хийх юм биздээ.. Чадхал дурак шүү ..Зэвсэгг техник нь Оросуудаас арав дахин хүчтэй болхоор үр дүн нь аймшигтай л болох байх да ..
Нэргүй 2026-04-07 203.91.115.43
ану сөнөсөн
Нэргүй 2026-04-07 202.126.92.98
зөв
сонгогч 2026-04-07 202.9.47.62
ЦӨМИЙН БӨМБӨГ ХАЯХ НЬ УУ…???
Бат Үүл 2026-04-07 202.126.89.135
Муу Оросын булаан эзлэгчид ингэж бүрэн эрхэт улс руу халдаж болохгүй.Эдэнд итгэж болохгүй цуст алуурчид
Муу ёрын улс 2026-04-07 66.181.181.227
Иранаас савраа тат !!!!
Нэргүй 2026-04-07 66.181.191.113
ираныг нам дар. хэнтэй арцалдсанаа ойлгог. боломж болгоноо нулмисан тэрорууд байх ямар байдгаа үзэг н**ш