Аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 4 цэгт буюу усны осол гарах магадлал өндөр иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй Хараа голын дунд гүүр, Эрдэнэтийн гүүр, Ерөө голын эрэг, Катлон зэрэг усны ослын эрсдэл бүхий газруудад хориглох самбарыг Онцгой байдлын газраас байршуулжээ. Мөн Дархан -Улаанбаатарын зам дагуу Хустайн даваа, Дархан-Сэлэнгэ чиглэлийн Орхон сум руу салдаг хэсэгт хоёр цэгт Онцгой байдлын албаны байршлыг тодорхойлох, таниулах самбарыг байршуулсан байна. Эдгээр самбаруудын төсвийг Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж стандартын дагуу Улаанбаатар хотод хэвлүүлжээ.
Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АЙМАГ