Менингококкт халдвар идэвхжиж эхэлжээ

Менингококкт халдвар идэвхжиж эхэлжээ

Менингококкт халдвар идэвхжиж эхэлжээ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, долоон тохиолдол батлагдаад байна. Менингококкт халдварын улмаас  гурван хүүхэд нас барсан байна. Тодруулбал, нийт халдварын гурван тохиолдол нь Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт эрсдэл өндөр байна. Харин орон нутгаас Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг, Увс аймагт нэг тохиолдол тус тус илэрсэн аж.

Өвчлөгсдийн 66.7 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд нийт тохиолдол зургаан сартайгаас 10 насны хооронд байна.

Менингококкт халдвар нь жил бүрийн арванхоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл өвчлөл өндөр байдаг бөгөөд нийт тохиолдлын 90 орчим хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг. Менингококкт халдвар тархах өндөр эрсдэлтэй аймгуудад Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгууд нэрлэгдэж байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.

Менингококкт халдвар нь маш богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулдаг тул хаврын энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдэд өндөр халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-07 192.82.91.245

яаж ингэж хаа сайгүй тар бүртгэгдээд байна? бүр тархачихсан гэсэн үг үү? эсвэл тараах гэж оролдоод байна гэсэн үг үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж