Европын холбоо шар гэрлээс татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Европын холбоо шар гэрлээс татгалзаж байна

Европын холбоо шар гэрлээс татгалзаж байна

Европын холбооны улс есдүгээр сарын 1-ээс эхэлж галоген чийдэн болон улайссан гэрлийн чийдэнгийн хэрэглээг хорих тогтоол гаргажээ. Учир нь 60 жилийн түүхтэй гэрлийн чийдэнг орлож чадах дэвшилтэт гэрлийн чийдэн болох Light Emitting Diode /LED/-ын хэрэглээг дэлгэрүүлэхээр зэхэж байгаа аж. LED гэрэл нь стандарт чийдэнтэй харьцуулбал цахилгаан болон мөнгөнд хэмнэлттэй гэдгийг баталсан. Philips компани LED гэрлийн чийдэн хэрэглэснээр жилд 112 фунт.стерлинг буюу 358 мянган төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ.

Европын холбооны гаргасан тогтоолыг олон нийтийн зүгээс дэмжиж байгаа боловч шүүмжлэлтэй хандах иргэд ч байгаа аж.  Их Британийн Европын парламентын төлөөлөгч Жонатхан Буллок “Европын холбооны энэ шийдвэр бол маш буруу. Иймэрхүү хоригоос болж хамгийн их зовдог нь тогтмол орлогогүй хүмүүс байдаг. Хэрэглэгчид юу хэрэглэхээ өөрсдөө шийдэх эрхтэй болохоос Европын холбоо хориг тавих эрхгүй” гэж мэдэгджээ. Гэвч түүний хэлснийг мэргэжилтнүүд эсэргүүцэж судалгаан дээр үндэслэсэн баримтаар LED гэрлийн чийдэнгүүд нь эдийн засагт хэрхэн хэмнэлт үүсгэх талаар дурдсан байна.

“Тиймээ, одоогийн байдлаар стандарт чийдэнгүүд LED гэрэлтэй харьцуулахад хамаагүй хямд үнээр зарагдаж байна. Гэхдээ LED гэрэл нь цахилгаан хэмнэдэг. Стандарт шар гэрэл дор хаяж хоёр жил ашиглагдах хугацаатай байдаг бол LED гэрлийг 15-20 жил ашиглах хугацаатай. Шар гэрлээс илүүтэй LED гэрлийг сонгох нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаатай адил” хэмээн Эрчим хүч, Энерги хадгалалт байгууллагын зөвлөх Стеварт Миурт онцолжээ.

Эх сурвалж: Guardian
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж